Илүү ихийг манай сайтаас

Винегрет салат

Винегрет салат Хэвлэ
 

Орц /10 - порц/

- 4 ш том төмс, усанд хийн буцалгасны дараа хальсыг нь авна
- 2 ш улаан сонгино
- 6 ш өндөг, чанасан
- 3 ш том лууван, чанасан
- 250 гр ногоон вандуй, лаазтай вандуй
- 200 гр ногоон өргөст хэмх
- 350 гр майонез
- давс, перц
нэмэлт:
- атга үрсэн бяслаг, улаан лооль

 

Хийх аргачлал

Төмс, өндөг, лууван болон өргөст хэмхээ жижиг шоо дөрвөлжин хэрчих (0.3см - 0.7см). Саванд хэрчсэн хольцоо хийн дээрээс нь вандуйгаа хийн сайтар холино. Дээрээс нь майонез хийн бүх орц хоорондоо холилдтол нь хутгана. Давс болон перцээр хэрэглээндээ тохируулан амтална. Хүсвэл дээрээс нь үрсэн бяслаг хийж болно. Мөн улаан лооль ашиглан чигмэглэж болно. Саваа хүнсний уутаар бүтээн таглаж хөргөгчинд хийнэ. Ингээд оройн хоолондоо идэх салат бэлэн боллоо.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk