Илүү ихийг манай сайтаас

Цагдаагийн офицер салаавч гарган хvний ам руу чихжээ

Цагдаагийн офицер салаавч гарган хvний ам руу чихжээ

Гадны оронд цагдаа vйлчилгээний байгууллагын vvргээ иргэдийн сэтгэлд хvртэл гvйцэтгэдэг талаар бид тодорхой сайн мэднэ. Халамцуухан, гудамжинд гуйвлан яваа иргэнийг цагдаа гэрт нь хvргэж өгөх нь наад захын жишээ. Гэтэл манайд согтуу, хөлчvv яваа хvн ямар нэгэн зөрчил гаргаагvй байсан ч цагдаагийн “нvдэнд орсон хог” болдог нь нууц биш. Цагдаа нар болж л өгвөл согтуу нэгнийг баривчлан эрvvлжvvлэхдээ хийхийг урьдал болгодог гэсэн олны яриа бий. Тэр нь сард тодорхой тооны хvнийг эрvvлжvvлэхэд барьж авчирснаар нормоо биелvvлж байгаа хэрэг гэх. Vvнтэй зэрэгцээд цагдаагийн байгууллагын нэр хvндийг унагаж буй цагдаагийн ажилтнуудын ёс зvйн гажуудал татрах нь битгий хэл хvрээгээ тэлж байгаа нь тун харамсалтай.

niislel

Өнгөрсөн долоо хоногийн пvрэв гаригт цагдаа хvн зодож, дарамталсан хэрэг гарлаа. Дарамтлаад зогсохгvй бvр ёс зvйн маш бvдvvлэг алдаа гаргаж, иргэдийн жигшил зэвvvцлийг төрvvлсэн байна. Урьд “Цагдаа намайг хамгаална” хэмээн иргэд итгэл хvлээлгэдэг байсан бол эдvгээ цагдаагаас эмээх, сvрддэг явдал гаарсан гэхэд хилсдэхгvй. Энэ сарын 23-ны өдрийн 10 цагийн vед Сонгинохайрхан дvvргийн Цагдаагийн хэлтсийн 22 дугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч Батхолбоо тус дvvргийн хоёрдугаар хорооны иргэн Х-г зодож, танхайрсан байна. Хохирогч Хvрэлбаатар Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Баатаржавд хандан өргөдөл гаргажээ. Тэрээр өргөдөлдөө “Танай албаны Сонгинохайрхан дvvргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн 22 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Батхолбоо, эрvvгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч гэх цагдаагийн алба хаагчдын хууль бус vйлдлийн талаар өргөдөл гаргаж байгааг хvлээн авч, алдаа дутагдлыг залруулан ажилдаа хэрэгжvvлж ажиллана уу” хэмээн дурджээ.

Улмаар “Би Сонгинохайрхан дvvргийн хоёрдугаар хороонд оршин суудаг. Хуучин танил Эрдэнэбаатарын эхнэр гэх Сувдгэрэл намайг хэл амаар доромжлон эрх чөлөөнд халдаж, “Шоронгийн хадаас болгоно. Хилс хэрэг чамаар хvлээлгэнэ” гэж заналхийлж байсан” гэжээ. Тvvнийг энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дvvргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Батхолбоо гэгч ирж барьж авч явсан байна. Өрөөнд нь очиход Сувдгэрэл гэгч эмэгтэй, Сонгинохайрхан дvvргийн эрvvгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч гэх хvмvvс хvлээж байсан ажээ. Иргэн Х “Тэд намайг эрvvдэн шvvж, айлган сvрдvvлж байцааж байгаад Сонгинохайрхан дvvргийн аквариумд хууль бусаар хэн нэгэн даргын зөвшөөрөл, баримтгvйгээр хийж, миний сэтгэл санаанд дарамт учруулсан. Надад хийсэн гэмт хэрэг байхгvй. Удаа дараа дуудан айлган сvрдvvлж дарамтлан байцааж байна. Мөн намайг эрvvгийн төлөөлөгч, хошууч гэх залуу “Хэргээ хvлээ. Эрдэнэбаатарын хийсэн хэргийг ярьж өг” хэмээн шанаан тус газар хоёр удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгээд ч зогсоогvй салаавч гарган ам руу чихсэн” хэмээн захидалдаа бичсэн байна.

niislel

Тvvнийг ийнхvv дарамталж байцаасныхаа дараа хэсгийн байцаагч, дэслэгч Батхолбоо, эрvvгийн төлөөлөгч нар Х-г дагуулан Сонгинохайрхан дvvргийн 20 дугаар хорооны хажуугийн дэлгvvрээс нэг шил архи, ундаатай авчээ. Батхолбоо нь цолоо угааж байна гээд X-г “Архи уу” хэмээн шаардаж эхэлсэн аж. Тэрээр “Эрдэнэбаатар ах дvvтэйгээ нийлээд ч чамайг хамгаалж чадахгvй. Тэгэхээр чи хийсэн хэргийнх нь талаар яриад өгчих. Чамайг бид хамгаална” хэмээн дарамталж байжээ. Улмаар “Юм ярихгvй, гvрийгээд байна” гэж машинаасаа хөөж буулган “Чи бид тооцоотой” гэж хэлээд 16.00 цагийн орчим явсан байна. Х-гийн хувьд архи балгадаг ч гэм хоргvй нэгэн болохыг хамаатных нь хvмvvс өгvvлэв. Тvvний сул талыг ашиглан цагдаа нар зориуд хилс хэрэг хvлээлгэхийг оролдож байгааг ч нуугаагvй.

Хохирогч X “Хэрэг хийгээгvй мөртлөө хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Батхолбоо гэх хvмvvсээс айж сvрдэн худлаа ярьж, зодуулж цохиулж явах ёстой юу” хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Баатаржаваас асууснаа захидалдаа бичжээ. Энэ мэт цагдаагийн ёс зvйн талаар иргэдийн гомдол тасардаггvй. Энэ нь мэдлэг боловсрол муутайн дээр төрийн хувцас өмссөндөө эрдэж явдаг зарим ойворгон нэгний алдаа боловч “Нэг vхрийн эвэр доргивол мянган vхрийн эвэр доргино” гэдэгчлэн цагдаа нарын нэр төрийг баллаж байгаа билээ. Ёс зvйтэй, иргэнээ гэмтэн мэт харьцдаггvй, энэрэнгvй цагдаатай болохсон.

Д.Туяа

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk