Илүү ихийг манай сайтаас

Топ Болороо Р.Амаржаргал гишүүнд “хайртай”

Нэг үе Монголын загварын ертөнцөд ноёрхолоо тунхаглаж асан топ модель Д.Болормаа одоо залуу охидыг загварт сургаж сайн халамжлан хүмүүжүүлэгч болсон. Түүнийг эзэмшсэн мэргэжилгүй гэж гоочлох нь олон ч загварын тайзан дээр бол үеийнхнээсээ тохой өндөр чадвартай гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Уг нь топ бүсгүй маань арван жилээ дүүргээд одоогийн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг СЭЗДС-ийн захирлаар ажиллаж байх үед тус сургуульд мэргэжлийн нарийн бичгийн дарга бэлтгэх сургалтанд тун ч идэвхи зүтгэлтэй сурч байж. Гэвч мань топын толгойны тойрог багадсан уу эсвэл том чац нь саад болсон уу ямартай ч түүнийг “Нарийхан бичиг байхад тохиромжгүй хүүхэн. Харин тайзан дээрээ л олны харааг булааж явбал илүү зохимжтой” гэж тус сургуулийн захирал Р.Амаржаргал гишүүн үзээд тойрохыг нь зурж өгчээ. Хэрвээ Д.Болормаа тус сургалтаа дүүргээд нарийн бичиг болсон бол юун азийн топ модель болох. Харин хэн нэгэн боссын үүдийг сахиж, аяга цай, кофе чанаж суух байж. Ton бүсгүй ч хувь заяаг нь зурж зааж өгсөн Р.Амаржаргал гишүүнд одоо ч талархаж, бурхан мэт шүтэж явдаг гэнэ.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk