Илүү ихийг манай сайтаас

Төв аймгаас Түрэгийн үеийн бунхан олджээ

Монгол Улсын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, ОХУ-ын Монгол, түвд, будда судлалын хүрээлэнгийн хамтарсан археологч эрдэмтэд энэ оны долдугаар сард эртний нүүдэлчдийн язгууртны бунханыг нээн илрүүлсэн байна. Төв аймгийн Заамар сумаас олдсон эл дурсгал нь эрт цагт Монгол нутагт оршиж байсан Түрэг угсаатны Пугу аймгийн язгууртны бунхан байх магдлалтай аж. Энэ тухай уг судалгааны удирдагч профессор А. Очир хэлэхдээ: Пугу нь Түрэг Уйгур хоёрын дунд байрладаг байсан эртний нэгэн аймаг юм. Бунханы эзэн язгууртан нь алтан бүс, алтан эмээл хэрэглэх эрхтэй, бүгдийг нь захирагч цолтой цэрэг захиргааны өндөр албан тушаалтан байсан. Эл бунхнаас шавраар барьсан, модоор сийлбэрлэсэн туг далбаа бүхий морьт цэргүүд, хүүхэлдэй, тэмээ, үхэр, арслан, гахай, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн олон янзын дүрсийг олсон. Мөн 75:75 см хэмжээтэй тэг дөрвөлжин зассан хоёр хөх чулуунд талийгаачийн нам тарыг тэр үеийн үйл явдалтай бичиж тавьсаныг илрүүлсэн. Урьд нь ийм их бичээстэй дурсгалыг нээж байгаагүй гэв. Эдгээр олдворууд нь VII зууны үед Монголын нутагт оршин тогнож байсан олон аймгийн түүх, соёлыг гүнзгийрүүлэн судлахад чухал ая холбогдолтой гэнэ. Одоо уг ховор дурсгалуудыг Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалж байна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk