Илүү ихийг манай сайтаас

Шонхорын барьдаг арабууд цагдаа нараас зугтжээ

Дорнод аймгийн Хєлєнбуйр сумын нутагт шонхор барихаар явж байсан араб иргэдийн бичиг баримтыг єнгєрсєн баасан гаригт шалгах гэсэн ч зугтсан байна. Тэд шонхор бариагvй ч єгєєш болгохоор нэлээд хэдэн тагтаа авч явсан гэнэ.

Цагдаагийн ажилтнууд хойноос нь хєєсєн ч гvйцээгvй тул Хэнтий аймгийн цагдаагийн газрынханд мэдээлэл дамжуулсан байна. Улмаар Баян-Овоо сум дахь цагдаагийн хэсгийн тєлєєлєгч арабуудын сууж явсан машиныг зогсоон шалгасан байна.

Арабууд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шонхор барих зєвшєєрєл авсан, манай холбогдох хууль дvрмийн дагуу орж ирсэн иргэд байсан гэнэ. Харин цагдаагийнхнаас яагаад зугтах болсон талаар нь тодруулахад “Цагдаа гэж мэдээгvй, энгийн хувцастай олон хvн байсан. Тэдний дунд согтуу хvн байсныг хараад зугтсан” гэж тайлбарлажээ.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk