Илүү ихийг манай сайтаас

С.Баяр Н.Багабандийг гуйжээ (нийслэл таймс)

 С.Баяр Н.Багабандийг гуйжээ (нийслэл таймс)

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийн парламентад төлөөлж асан нийслэлийн Чингэлтэй дvvрэгт нөхөн сонгууль энэ сарын 18-нд эхэлж, аравдугаар сарын 18-ны өдөр болно. Аливаа сонгууль улс төрийн намуудын дунд болдог. Харин энэ удаагийн нөхөн сонгуулийг урьдчилсан байдлаар харвал намууд дотроо хөөрхөн зодолдох шинжтэй. Дотоод зөрчил нь гудамжинд гарч ирдэггvй МАХН-ын хувьд гэхэд анхны мессежvvдээ хаяад эхэллээ. Тvvгээр бол тус нам энэ нөхөн сонгуульд шинэ залуу хvн гаргаж ирэх юм байх. Vнэхээр улс төрд чадалтай шинэ залуу хvн гарч ирдэг бол сайн хэрэг. Даан ч ийм аз туршсан vйлдлийг МАХН хийхгvй. Зvгээр л чулуу хөөлгөж байгаа нь энэ шvv дээ. Чулуу хөөлгөж байгааг нь мэдэх тул “ху” намын энэ мессеж онигоо болсон уу, гэхээс олон нийтэд мэдээлэл болж чадаагvй. МАХН-ын нөхөн сонгуульд нэр дэвших эсэх тухай өрсөлдөөний галын шугам лидерvvдийнх нь хvрээнд буюу агаарт болж байна. Тодруулбал Монгол Улсын хоёр, гуравдагч ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нарын хvрээнд явна.

Ерөнхий сайд намын дарга С.Баярын хувьд их улс төрд Н.Энхбаярыг дахин хөл тавиулах ямар ч сонирхолгvй байгаа нь илт ажиглагддаг. Гэтэл халаагаа өгсөн ерөнхийлөгчийн хувьд улс төрөөс хөндийрөх тун дургvй байгаа гэх мэдээлэл байнга цацагдаж байна. Хамгийн сvvлд гэхэд МАХН-ынхаа гишvvнчлэлийг сэргээлгэсэн тухай хэвлэлvvд мэдээллээ. Тэрээр 51 насыг улс төрөөс хөндийрөх нас биш гэж vзэж байгаа бололтой. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч ажилласан багийнхаа нөхдөд «Бидний сонгууль дуусаагvй, цаашид хамтарч ажиллана» гэж хэлээд тохирох шан харамжийг нь өгсөн тухай эзэн биегvй яриа гадуур тархсан. Тvvний энэ vйлдлийг хvлээн зөвшөөрөх тун дургvй хvн бол намын дарга С.Баяр. Н.Энхбаярыг их улс төрд, УИХ-д эргvvлж оруулах нь тvvний хувьд амиа хорлосонтой адилхан гэж улс төрийн хvрээнийхэн ярьдаг. Иймээс Н.Энхбаярын хөлийг хорихын тулд С.Баяр намын даргын хувьд хоёр дахь ерөнхийлөгч асан Н.Багабандийг нөхөн сонгуульд нэр дэвшээч гэж гуйсан байна. Хариу нь харин тодорхойгvй байгаа юм байх.

Тэгэхээр нэр дэвшилтийн өрсөлдөөн тэр гурвын дунд явна гэж хэлж болно. Тvvний хажуугаар Ардчилсан намд ч жижиг өрсөлдөөн явж байна. Намын дарга Н.Алтанхуягийн харъяалагддаг «Алтан гадас» фракц энэ тоглолтод оролцоно. Хэрэв МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшсэн тохиолдолд сул хvv хаяж өгнө. Энэ талаар Ардчилсан намын удирдлагын зарим хvмvvс Ерөнхийлөг чийн сонгуулийн дараа Н.Энхбаярт бааралхаж «Сонгуульд ялагдсан нь харамсалтай. Таныгаа их улс төрд эргэж орж ирэхэд чинь бид туслана» гэж хэлсэн гэх. Тэдний хоорондын харилцааны талаархи энэхvv цуурхал нөхөн сонгууль Н.Энхбаярынх болох магадлалыг улам өндөр болгож байна. МАХН-аас дээрх хоёр лидерийн дундуур Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт нэр дэвших талаар яригдаж байна. Хэрэв МАХН-аас нөхөн сонгуульд Н.Багабанди нэр дэвшээгvй тохиолдолд Н.Энхбаяр УИХ-д орж ирэх нээ.

Э.БАТДЭЛГЭР

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk