Илүү ихийг манай сайтаас

Пүнтүүз, үхрийн махтай хуурга (Хятад)

Орц: 

- 200гр пүнтүүз
- 200гр үхрийн мах
- 1 х/х (soy sauce)
- 2 х/х цагаан будааны дарс
- 1 ц/х эрдэнэ шишийн нунтаг
- 2ш урт сонгино, хэрчсэн
- жижиг цагаан гаа, хэрчсэн
- 1 аяга ногооны шөл
- ургамлын тос
- яншуй

Хийх аргачлал

Том саванд soy sauce, цагаан будааны дарс хийнэ. Дээрээс нь үхрийн махаа хийн 10 минут орчим хутгана. Өөр саванд пүнтүүзээ хүйтэн усанд хийн 10 минут орчим сойно. Дараа нь шүүж авна. Пүнтүүзээ богино болгон жигд хэрчиж шархад бэлэн болгоно.
Эхлээд хайруулын тавгаа халаана. Тосоо хийн халаана. Дээрээс нь цагаан гаа болон урт ногоонуудаа хийн шарсны дараа үхрийн махаа хийн бүгдийг нь сайтар хуурна.
Дээрээс нь пүнтүүзээ хийн хуурна. Дээрээс нь ногооны шөлөө хийн пүнтүүз нь шөлөө шингээн автал нь хутгана. Пүнтүүз дээрээ бага зэрэг ургамлын тос хийнэ.Ингээд махаа болтол нь 10 минут орчим хуурна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk