Илүү ихийг манай сайтаас

Омлет

Омлет Хэвлэ
 

Орц /4 – порц/

- 500 гр төмс
- 1 ш сонгино
- 150 мл оливийн тос
- 3 х/х яншуй
- 6 ш өндөг

 

Хийх аргачлал

1. Төмс болон сонгиноо дөрвөлжин хэрчиж бэлдэнэ.
2. Том хайруулын тавгандаа тосоо хийн халаана. Дээрээс нь төмс болон сонгиноо хийн таглан 30 минут төмсөө зөөлөн болтол нь хутган жигнэнэ. Ингэсний дараа том саванд гарган авч тосыг нь шүүж авна.
3. Өндөгөө хутган өтгөрүүлсний дараа төмс, яншуй, болон давс, перц зэргийг хийн зөөлөн хольж хутгана. Жижиг хайруулын тавганд шүүж авсан тосноосоо бага зэргийн тос хийн халаана.
4. Халсан тосондоо хольцоо буцаан хийж дээрээс нь зуурсан өндөгөө хийн жигд тараан байрлуулна. Ингээд хайруулын тавгандаа хэдэн минут жигнэнэ. Өндөгөө болсоны дараа галаа унтраан омлетоо гарган хөртөл нь 10 минут орчим байлгана. Ингээд бэлэн болсон омлетоо будаа болон ногооны салатны хамт олгоно.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk