Илүү ихийг манай сайтаас

Нимбэгний ундаа (Лемонад)

 

Орц

- 1 аяга элсэн чихэр (3/4 болгож багасгаж болно)
- 1 аяга ус
- 4-6 ш нимбэг
- 3-4 аяга хүйтэн ус
- мөс

Хийх аргачлал

Жижиг хоолны саванд  усаа халаагаад элсэн чихэрээ хийж хайлуулна.

Энэ үедээ 4-6 нимбэгийг шахна. Энэ нь ойролцоогоор 1 аяга шүүс болно. Элсэн чихэртэй усан дээрээ нимбэгний шүүсээ хийгээд дээр нь хүйтэн усаа нэмж хутгана.
Аягалахдаа хэрчим нимбэг болон мөс хийж өгнө.

Ингээд аагим халуун зунаар таны амны цангааг тайлах нимбэгний тансаг ундаа маань бэлэн боллоо.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk