Илүү ихийг манай сайтаас

МУЗЕЙ СҮЙДЭХЭД ХҮРЭЭД БАЙНА

Сайншанд хотод 9 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө орсон аадар бороонд аймгийн Түүхийн музейн  үзмэр  усанд автаж, хэдхэн хоногийн өмнө хийсэн засварын ажлыг “баллуурдсан” байна.
Учир нь 2007 онд  Аюурзана захирал­тай “Барган” ХХКомпани тус музейн дээврийг 15 сая төгрөгөөр хийжээ.
Гэтэл 2008 оны 8 дугаар сард  болсон  салхи уг дээврийг хуулж хаясан байна.
Хамгийн гол нь дээвэр хуурсан даруйд нь засалгүй онгорхой байснаас бороо дээврээс гоожиж музейн үзмэрийг норгон чанарыг нь алдагдуулж, хийсэн дүүжин тааз, ханыг нь сүйтгэж орхисон байна.
Хуучин  бетонон хучилттай байсан дээрвийг шувуу нуруу болгохдоо сайтар  бэхэлгээ хийгээгүйгээс болж дээвэр хуурсан, урьд нь болсон салхи болон шороон шуурга  гамшгийн хэмжээнд хүрсэн эсэх хоёрыг тогтоохоор  онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газрын  дүгнэлт  шийдвэрлэх  болоод байна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk