Илүү ихийг манай сайтаас

Монголд долоо хоногт гурван хорт хавдар үүсч байна

Монголын насанд хүрэгчдийн нас баралтын шалтгааны нэг нь хорт хавдар. Сүүлийн үед жилд 4000 орчим хавдар шинээр илэрч, 70-80% нь хожуу үедээ илэрдэг байна. Монголд долоо хоногт шинээр 3 савны хорт хавдар илэрч, 2 эмэгтэй түүнээс болж нас барж байна. Тиймээс “Амьдралын төлөө аян”   сайн санааны үндсэн дээр  Монгол улсын 21 аймагт 12000 гаруй хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлж 700 гаруй эмэгтэйг амь насаа алдах аюулаас аварч байгаа юм. АТА 2009 аянаар нийт зүүн бүсийн 5 аймгаар явж 2800 эмэгтэйг хавдрын эсийн шинжилгээ үзлэгт дараах хувиарын дагуу хамруулж байгаа аж.
•    2009-07-17,18 нд Хэнтий аймаг Өндөрхааны эмнэлэг
•    2009-07-19,20,21 нд Дорнод аймаг Чойбалсаны эмнэлэг
•    2009-07-22,23,24 нд Сүхбаатар аймаг Баруун-Уртын эмнэлэг
•    2009-07-26,27,28 нд Багануур дүүрэг Багануурын эмнэлэг
•    2009-07-29 нд Төв аймаг Мөнгөнморьтын сумын эмнэлэг
•    2009-08-02,03,04,05 нд Дорноговь аймаг Сайншандын эмнэлэг
•    2009-08-09,10,11 нд Говьсүмбэр аймаг Чойрын эмнэлэг
•    2009-08-16,17,18 нд Сэлэнгэ аймаг Сүхбаатарын эмнэлэг     
Дашрамд дурдахад 100 гаруй төрлийн бүх хорт хавдраас хамгийн эрт илрүүлж болдог нь савны хорт хавдар байдаг байна. Ийм учраас анх 2005 онд Хүрээ Ротари Клубийн гишүүд санаачлан Монголын бусад Ротари клубууд дэмжиж “Амьдралын төлөө аян” анхны үйл ажиллагааг явуулж эхлэж байжээ. Хавдрын нарийн мэргэжлийн үйлчилгээ авах боломжгүй хөдөө орон нутгийн эмэгтэйчүүддээ үйлчлэхээр гараагаа эхэлсэн байна.
“Амьдралын төлөө аян”  савны хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмхлэх цогц үйлчилгээг ямарч үнэ төлбөргүй хийдэг.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 10000 гаруй эмэгтэйчүүд энэ аянд хамрагдаж эмчлэгдсэн байна

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk