Илүү ихийг манай сайтаас

Монгол Боксчид маань дэлхийг айлгаж байна

Н.Төгсцогтын тоглолтыг дуусгаад өнөө үзэж байсан Италийн ТВ маань боксын ДАШТ-ийг таслаад Итали-Болгарын хөлбөмбөгийн шигшээ багуудын тоглолтыг гаргаад унав. Хэдийгээр үнэн гоё тоглолт болж, Италичууд хоёр ч гоол хийсэн ч Мөнх-Эрдэнийнхээ тоглолтын яаж үздэг юм билээ гэж байтал “ашгүй” хөлбөмбөг завсарлаад боксын ДАШТ-ийг дахиад шууд гаргалаа.

Яг энэ хэдхэн минутад Мөнх-Эрдэнэ маань рингэнд гарч ирлээ. Үнэхээр азтай, одтой өдөр байнаа. Мөөгий хөх булангөөс , түүнтэй дэлхийн аваргын медаль булаацалдах Украйны Олександр Ключко улаан булангаас гарч ирлээ. Эхний раундад хоёр боксчин харилцан оноо авалцсаар 3:3 тэнцүү өндөрлөв. Хоёрдугаар раундад Украйны боксчин арай илүү нягт тоглож оноогоо ахиулсаар 6:3-аар хожин, нийт оноо 9:6 боллоо. Гэхдээ энэ раундад Украйны боксчин нилээд цуцсан нь харагдаж, ойрын зайнаас их зууралдаж байлаа. Шийдвэрлэх гуравдугаар раунд. Манай хүн Зайнаас оновчтой цохилтоо хийж оноо түүсээр. Украйны дасгалжуулагчийн ” битгий ай, ажилла, ажилла” хэмээн хэлэх нь дуулдаж байна. Мөн оператор үзэгчдийг харуулахад Монголын далбаагаа барьсан нэг бус монголчууд харагдаж байв. Нөгөө ДАШТ-ий бүсэд Монголын балиашигуудыг оруулахыг хориглосон гэдэг худал болж таарлаа. За энэ яахав. Мөөгий гуравдугаар раундад үнэхээр гайхалтай тоглолоо. Оноо 7:10, 8:10, 9:10, 10:10, 10:11, 11:11, 12:11, 12:12 болох үед тоглолт дуусахад арван хэдхэн секунд үлдээд байлаа. Гэвч эгзэгтэй энэ үед Мөөгий маань дахин хоёр оноо авч 14:12 -оор Кличкогийн нутгийн боксчин Ключког “нам дарж” дэлхийн аваргын медалийн болзол хангалаа. Инйхүү 2009 оны 09 сарын 09 бол Монголын спортын тодоор дуурсагдах өдөр боллоо. Монголын гурван боксчин буюу Пүрэвдоржийн СЭРДАМБА, Нямбаярын ТӨГСЦОГТ, Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ нар маань дэлхийд МОНГОЛОО дуурсгалаа.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk