Илүү ихийг манай сайтаас

Меган Фокс: Анжелина Жолитай адилхан минь хувь тавилангийн бэлэг гэхээсээ илүү хараал юм

Кино сонирхогчид “шинэ Анжелина Жоли” хэмээдэг. Ялдам дүр төрх, гоо сайхнаараа дэлхийн шоу бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгосон залуу жүжигчин бол Меган Фокс.
“Трансформер” киноны Женнифер бүсгүйн дүрээрээ алдрын үүдийг нээсэн, ердөө 23-хан настай тэрбээр
дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйгээр тодроод байгаа билээ. Таван настайгаасаа бүжгийн дугуйланд явж эхэлснээр урлагийн хүн болох замнал нь эхэлсэн аж.
Тэрбээр 2001-2006 оны хооронд нийт таван кинонд дүр бүтээсэн ч 800 сая ам.долларын ашиг олсон “Трансформер” кинонд тоглож дэлхийд танигдсан юм. Ингээд “Elle” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг сонирхуулья.

-Хамгийн нэр хүндтэй сэтгүүлээс гаргадаг “Хамгийн тачаангуй эмэгтэйчүүд”-ийн жагсаалтыг тэргүүлэх ямар байна?

-Мэдээж таатай. Гэхдээ нөгөө талаасаа энэ жагсаалтыг сонирхолтой болгохын тулд жил бүр л шинэчилдэг. Ингэхэд нь мэдээж шинэ хүмүүс хэрэг болно шүү дээ. Харин би чинь 800 сая ам.долларын ашиг олсон киноны гол дүрүүдийн нэг. Тиймээс намайг сонгосон ч байж болох юм.

-”Трансформер” кинон дээр өмссөн хувцас чинь ихэд тачаангуй харагдуулж байсан. Найруулагчид чамайг яг энэ чигээр чинь хүлээн авч нэг л хэвийн дүр санал болгохоос эмээхгүй байна уу?

-Тачаангуй, ялдам харагдуулах имижээсээ би татгалзах бодолгүй байгаа шүү. Киноны найруулагч Майкл Бэй намайг богино шорт өмсөх хэрэгтэй гэж хэлэхэд нь надад таалагдсан. Харин бусад найруулагчдын хувьд би энэ хувцаслалтаасаа илүү жүжиглэх чадвараараа өртсөн байх гэж бодож байна.

-Майкл Бэй чамайг бяцхан гайхал…. гэж ямар утгаар нь хэлсэн юм бол?

-Миний бодлогогүй яриа, хэнэггүй занг хэлсэн болов уу. Би тухайн үед бодож байснаа шууд л хэлчихдэг. Сайн, муу ямар ч зүйлийг шүү. Мөн бусдын хэлсэн зүйлийг заримдаа нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг хэнэггүй зангийн минь илрэл.

-Ерөнхийдөө жаахан дураараа гэж ойлгож болох нь ээ. Ойр байдаг хүмүүс чинь чамайг яаж тэсдэг байна?

-Зарим нь ч тэсдэггүй юм./инээв/ Үнэндээ би гэр бүлсэг хүн биш. Зожиг гэх үү дээ. Ихэвчлэн ганцаараа байх дуртай.

-Гэхдээ чи найз залуу Брайн Остинтойгоо хамт амьдраад нэлээд удаж байгаа биз дээ?

-Тэр маань ямар ч муухай ааштай хүнийг тэвчих тайван хүн. Мөн Брайн үргэлж бусдад туслаж байдаг сайхан сэтгэлтэй. Миний амьдралын цорын ганц итгэлтэй хүн минь.

-Жүжиглэлтээс чамд юу нь таалагддаг вэ?

-Бид сэтгэлийн хөөрөл ихтэй гэсэн нэг л асуудалтай. Харин үүнийг шийдэж чадах зүйл бол жүжиглэлт, кино урлаг.

MRvF5

-Ихэнх хүмүүс чамайг шинэ “Анжелина Жоли” гэх болсон нь ямар санагдаж байна?

-Онцгүй ээ. Харин ч намайг Анжелинаг дуурайж байна гэсэн тэр яриаг болиулах гэж хичээж байна. Тийм ч учраас түүний дүрүүдтэй адил, төстэй маш олон киноноос би татгалзсан. Тэгэхлээр Анжелина Жолитай адилхан минь хувь тавилангийн бэлэг гэхээсээ илүү хараал болоод байна.

-”Трансформер”-ийн эхний ангид чи Анжелин Жойн Войттой хамт тоглосон. Ямар санагдав даа?

-Надтай учирч байсан хүмүүсээс хамгийн таатай нь санагдсан. Харамсалтай нь бид ердөө 16 хоног л хамтарч ажилласан.

-Чамд өөрөөс чинь ах хүмүүс таалагддаг уу. Найз залуу Брайн гэхэд л чамаас 13 ах. Анжелин Жойн Войт бүр 48 насаар ах шүү дээ?

-Хорин хэдэн настай залуучууд цаг үрэхийн нэмэр. Тэдэнтэй ярих ч зүйл олдохгүй, тэгээд ч итгэл даахгүй. Харин надад 40 орчим насны эрчүүд илүү таалагддаг.

-”Трансформер” киноны хоёрдугаар ангид тоглох үед хамгийн бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

-Халуун элсэн цөлөөр гүйх л хамгийн хэцүү байсан. Ядаж байхад наачихсан хиймэл сормуус нь байсхийгээд л уначихна /инээв/.

-Киноны дүр Мегантай хэр төстэй вэ?

-Ихэнх үзэгчид надтай адилхан гэж боддог. Киноны дүр болох Женнифер нь эрх дураараа, хувиа хичээсэн охиноос гадна үргэлж эрчүүдийн анхааралд өртөхийг зорьдог. Харин би бол үүнээс бүр эсрэгээрээ.

-Ингэхэд охидууд “Трансформер”-ийн юунд нь болж үздэг бол?

-Надад эмэгтэйлэг зан бага байдаг болохоор энэ асуултад хариулах хэцүү байна. Миний бодлоор энэ киноны эффектүүд их сонирхолтой тул хүн бүхэн л үзэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд бүтэн хоёр анги үргэлжилсэн роботуудын тулааны төгсгөлд киноны гол баатар Шайи бид хоёр өөрсдийн хайр, дурлалаа санаж, үнсэлцэнэ. Үзэгчдийн сонирхолыг татаж байгаа бас нэг зүйл бол мэдээж гол дүрүүдийн хайр, сэтгэлийн асуудал шүү дээ.

Э.Оджаргал

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk