Илүү ихийг манай сайтаас

Манай дөрвөн боксчин шөвгийн 16-д үлдээд байна

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдрийн байдлаар манай есөн тамирчнаас тав нь тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр 51 кг-ын жинд оролцож буй Н.Төгсцогт Словакийн тамирчин Летер Сенькийг 12:7 оноогоор ялж шилдэг 16-д шалгарсан байна. Тэрээр маргааш Ирландын Деклан Герратитэй ээлжит тоглолтоо хийх юм. Мөн энэ өдөр Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ (64 кг) Румыны Тайан Лулуг 14:9 оноогоор буулган авч шилдэг 16-д багтав. Тэрээр маргааш шөвгийн наймд үлдэхийн төлөө Италийн боскчин Дарио Вангелитэй тоглохоор учраа таарсан байгаа. Харин ОУХМ З.Энхзориг Луэрто Рикогийн тамирчин Хосе Ледразад оноогоор ялагдаж тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болов. Өмнө нь манай улсаас 81 кг-ын хүнд жинд тамирчнаа оролцуулж байгаагүй. Эиэ жинд хүч үзэж буй С.Эрдэнэбаяр Йорданы тамирчин Ахмед Алтейматыг 10:4 оноогоор буулган авч анхны ялалтаа байгуулсан байна. Тэрээр хоёр дахь тоглолтоо өчигдөр Гана улсын тамирчин Амлонсах Максвеллтэй хийсэн.Тэмцээний тав дахь өдөр буюу өнгөрөгч бямба гаригт Бээжингийн олимлийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Сэрдамба(48 кг) Словакийн тамирчин Мирослав Ковачийг 10:3 оноогоор ялж, шилдэг 16-д шалгарсан бол 75 кг-ын жинд оролцсон Т.Чулуунтөмөр Молдавын боксчинд 10:4 оноогоор  ялагдаж, тэмцээнийгорхижээ. Харин Э.Идэрхүү (54 кг) Английн шилдэг боксчинг 11:9 оноогоор буулган авч, шөвгийн 16-д оржээ. Өчигдрийн байдлаар манай есөн тамирчны дөрөв нь тэмцээнээ орхиж, дөрөв нь шөвгийн 16д шалгарч, нэг нь урьдчилсан шатны тоглолтоо үргэлжлүүлж байна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk