Илүү ихийг манай сайтаас

Конгийн цэргүүд балчир охидыг хүчинддэг байна.

Конгийн цэргүүд балчир охидыг хүчинддэг байна.

Зургийн зүүн талд сургууль руугаа яваа о хин бол 9 настай. Тэрбээр энэ тухайгаа өшөө ихийг ярихыг хүсч байсан ч их ичиж байсан нь илт байсан. Тэр одоо дөнгөж 9 настай бөгөөд сургууль руугаа явах замдаа Конгийн цэргүүдэд хүчиндүүлсэн аж.

Түүнтэй ярилцсан CNN-ын сэтгүүлч  Шутк Грант хэлэхдээ “ тэдгээр хоёр цэрэг охиныг зам дээр явж байхад нь булаагаад толгойд нь уут угласан. Тэгээд бут сөөгтэй газар аваачиж байгаад хүчиндсэн байна лээ. Охин үүнийгээ тайлбарлахдаа “Тэд намайг авчихсан” гэж хэлж байгаа” хэмээжээ.

Анхандаа охин сэтгүүлчид насаа нууж 15 гэж хэлсэн гэнэ. Сүүлдээ нүүр хагараад жинхэнэ насаа хэлсэн аж.

Сүүлийн 12 жилийн үзүүлэлтээр Конгод 200,000 охид, эмэгтэйчүүд хүчиндүүлдэг байна. Энэ нь Конго улс Угандагийн дайнаас хойш гарсан үзүүлэлт бөгөөд хүчирхийллийг дайны зэвсэг болсныг харуулж байна гэж тусламжийн байгууллагууд дүгнэж байгаа аж.  Конгод 10 жилийг өнгөрүүлээд байгаа Хүний Эрхийн Хараа байгууллагын судлаач Аннак Ван Вүдэнбэрг хэлэхдээ “ Энэ улс бол эмэгтэй хүн эсвэл охин болж төрөхөд хамгийн муу газар. Энд үргэлж эрчүүд, ялангуяа цэргүүд охид, бүсгүйчүүдийг хүчиндэж, цэргийн зориулалттай ашиглаж байна” хэмээсэн юм.

Ихэнх тохиолдолд нэг эмэгтэйг доод тал нь хоёр гэмт хэрэгтэн эзэмддэг байна. Мөн заримдаа энэ нь шууд л  гэр бүлийнх нь өмнө, эсвэл хүүхдүүдийнх нь нүдний өмнө хийгддэг аж.  

Одоо тус улсад АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хиллари Клинтон айлчилж байгаа юм. Конгийн эдийн засгийн байдал, болон нийгмийнх нь талаар уулзалт хийж байгаа. Энэхүү охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг мөн хэлэлцэхээр болжээ.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk