Илүү ихийг манай сайтаас

Кофетой мөхөөлдөс

Кофетой мөхөөлдөс Хэвлэ
 

Орц: /6 порц/

- 3 х/х сайн чанарын нунтагласан кофе
- 75 гр саахар
- 500 мл буцалсан ус
- тортны крем
...

Алхам 1 - Танд хэрэг болох зүйлс

- 1 ш хольцоо хөргөх сав
- 1 ш хольцоо бэлдэх сав
- 1 ш шигшүүр
- 1 ш халбага
- 1 ш сэрээ
- хүнсний уут

 

Алхам 2

 
Шилэн савандаа кофе болон саахараа хийгээд дээрээс нь буцалсан халуун усаа хийн хоорондоо холилдон уустал нь сайтар хутгана. Шигшүүр ашиглан хольсон хольцоо хөргөх савандаа шүүн хийж бага зэрэг хөртөл нь байлгана. 

 

Алхам 3 

 
Бэлдсэн хольцоо бага зэрэг хөрсний дараа хүнсний уутаар бүтээж хөргөгчинд хийн 2 цаг байлгана.

 

Алхам 4 

2 цаг болсоны дараа хөргөгчнөөс гаргаж ирэн бэлдэцээ нээж сэрээ ашиглан бага зэрэг зөөлөн хутгаж сийрэгжүүлж өгнө. Ингээд бага зэрэг нухаш шиг болсоны дараа хүнсний уутаар дахин бүтээж 30 минут хөргөгчинд байлгана. 

 

Алхам 5 

Бэлдэцээ гаргаж ирэн дахиж сэрээ ашиглан хутгаж сийрэгжүүлнэ. Хэрвээ боржин чулуу шиг өнгөтэй болоогүй байвал дахин 30 минут орчим хөргөгчинд байлгана. 

 

Алхам 6 

Хөргөгчнөөс гаргаж ирээд хүнсний уутаа авна. Сайтар хутгаж тарааж өгнө. Энэхүү бэлдэцээ аягандаа хийн дээрээс нь тортны кремээ түрхэж өгнө. 

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk