Илүү ихийг манай сайтаас

Дэлхийн банк Монголын банкны салбарт санаа зовниж байна

Дэлхийн банкнаас Монгол улсын зургаадугаар сарын эдийн засгийн тоймыг гаргажээ. Үүнд өгүүлснээр “Эдийн засгийн уналтын нөлөө нь одоогийн байдлаар улс орны эдийн засгийг бүхэлд нь хамраад байна. Хэдийгээр энэхүү уналтын нөлөө нь хэд хэдэн салбарт буурч байгаа ч цаашид банкны салбарт томоохон эрсдэл байна” гэжээ. Төсвийн алдагдал 12 сарын нийлбэрээр зургадугаар сард дөрөвдүгээр сартай харьцуулахад бага зэрэг өсчээ. Дотоодын эдийн засгийн уналт импортын хэмжээг бууруулж гадаад худалдааны тэнцэл сайжирч байна. Алт, Зэс, түүхий түлшний экспортын таатай нөхцөл бүрдэж нийт экспортын хэмжээ дөрөвдүгээр сартай харьцуулахад өссөн байна. Өнгөрсөн сартай харьцуулахад гадаад вальютын нөөц 553-648 сая ам.доллар болон өсчээ. Монгол банкны бодлогын хүү буурсан нь эерэг нөлөө үзүүлж байна. Арилжааны банкин дахь төгрөгийн хадгаламж буурч гадаад валютын хадгаламж нэмэгдсэн аж. Чанаргүй зээл хугацаа хэтэрсэн үндсэн төлбөрийн хэмжээ нэмэгдэж нийт зээлийн хэмжээ 18,1 хувийг эзэлж байна. Өнгөрсөн тавдугаар сард энэ хэмжээ 294 тэрбум төгрөг хүрчээ. Хугацаа хэтэрсэн үндсэн төлбөрийн өсөлт бөөний болон жижиглэнгийн худалдаа үйлдвэрлэл барилга угсралтын салбарт ихээр нэмэгдэж байна. Энэ нь арилжааны банкуудыг хувийн салбарт зээл олгохоос илүүтэйгээр Төв банкны үнэт цаасыг худалдан авах сонирхлыг төрүүлж байна. Шинээр олгосон зээлийн хэмжээ уул уурхай, барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт ихээр буурчээ. Бүртгүүлсэн ажилчдын тоо 20 гаруй хувиар өсч ажиллах хүчний нийт ажилгүйдлийн хэмжээ 9-12 хувьд хүрэх магадлалтай гэж Дэлхийн банз үзэж байна.

Х. Бат 

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk