Илүү ихийг манай сайтаас

Анжэлина Жоли Иракт очлоо

Жүжигчин Анжэлина Жоли өчигдөр Иракийн Багдадад хүрч очлоо. Тэнд гэр орноосоо албадлагаар хөөгдсөн 20,000 хүний амьдардаг дүрвэгсдийн нэгэн лагерьт очсон байна. Иракт нийт 3 сая гэм буруугүй хүн гэр бүлтэйгээ дүрвэн  амьдарч байгаа.

Тэрээр дүрвэгсдийн аж амьдралтай танилцаад хүн болгонд байх ёстой үндсэн, хэрэглээний зүйлээр иракчуудыг дутаж байна гэж дүгнэжээ. Наад зах нь тэдэн цэвэр ус байхгүй,  бохир шал гудсан дээр унтаж байгаа,  ажил байхгүй зэрэг нь жүжигчний сэтгэлийг их эмзэглүүлсэн аж.

Жоли НҮБ-ийн Дүрвэгсдийн комиссын элч болсноос хойш гурав дах удаа Иракт очиж байгаа юм. хамгийн сүүлд 2008 оны 2 дугаар сард ирж байсан байна.

Жоли “Эдгээр хүмүүс одоо тогворгүй зовлонт амьдралыг өөр хүмүүсийн буруугаас болж туулж байна. Энэ хүмүүсд одоо хамгийн хэрэгтэй зүйл бол эд материад, мөнгө төгрөг биш энх тайван, амар амгалан байдал хамгийн чухал байнаа. Манай орноос ч гэсэн олон залуу эрчүүд дайнд явсан. Тиймээс энх тайван байдал аль алинд нь хэрэгтэй бөгөөд засгийн газрууд эерэг өөрчлөлт хийнэ гэж итгэж байна” гэжээ.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk