Илүү ихийг манай сайтаас

АН байгаагүй бол ч хэцүүдэх шахсан шүү

Улаанбаатар таймс

Цогтой тэмцэгч гэгддэг нөхдийн нэг Ж.Батзандан нэг л өглөө нүүр гараа угааж, нөгөө хувцсаа өмсөөд АН-ыг зорьж тус намд гишүүнээр элссэн. Мань хүн тус намд элссэн тухайгаа “Өнгөрсөн долдугаар сарын нэгэн ардчиллын 20 жилийн түүхэнд бидэнд, монголчуудад, Монголын улс төрчдөд маш том сургамж өгсөн. Тэндээс би ардчиллыг бэхжүүлэхийн тулд ардчилсан хүчнүүд нэгдэх ёстойг ойлгоод үзэл бодлоо нэгтгэлд зориулсан юм” гэж хачин сайхан тайлбарладаг. Харин үнэн байдал үүнээс тэс өөр бололтой юм билээ. Эх сурвалжийн өгүүлснээр Ж.Батзандан нэгэнтээ дотны анддаа “”Ах” нам ч аргагүй аймаар юм билээ. АН байгаагүй бол би өдийд амьд байхгүй л байх болов уу, гэж хуучилжээ. Хариуд нь анд нь “Ах” намынхан тэгээд аль дээр үеийн хэлмэгдүүлэлт, дарангуйлал шигээ л алж, буудчих шинжтэй байх юм уу гэж лавлахад өөдөөс нь “Арай ч тэр нь юу юм бэ. Гэхдээ л эвгүй. Амиа авч үлдэхийн тулд АН-д элсэхээс өөр арга байгаагүй. Түүнээс биш юу гэж энэ авлигичидтай хамтрах билээ дээ” гэж шүүрс алдсан гэнэ шүү. Ташрамд сонирхуулахад мань хүн багадаа бөх болох тун ч их сонирхолтой байсан бөгөөд улсын цолтой бөх болохсон гэсэн мөрөөдлөөсөө салж чадахгүй мөн ч их зовсон гэдэг.

З.Урсгал

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk