Илүү ихийг манай сайтаас

Амралтын өдрийн шарсан тахиа

Орц /8 хүн/

- 1 Бүтэн агмарко тахиа
- 2 ц/х өвс
- 1/2 ц/х нунтаг хар перц
- 1 ш нимбэг
- 8 хумс сармис
- 3 шинэ роземэри (зураг)
- 1/2 кг орчим төмс
- 4 х/х цөцгийн тос

Хийх аргачлал

 Шарах шүүгээг 200С орчим халаана. Бүтэн тахианы дотор эрхтэн болон хүзүүг авна. Тахианы дотор эрхтэнг өөр хоолонд хэрэглэж болно.  Тахиагаа 1 ц/х давс, 1/4 ц/х перцеер бүрж амтална.
Сармисыг жижиг хэрчиж бэлдэнэ. Нимбэг, сармис, роземэриг дотор нь хийнэ. Тахиагаа шарах шүүгээнд хийх зориулалтын сав эсвэл хавтгай листэн дээр тавьна.
Төмсөө тахианы хажууд тавина. Ингээд төмс, тахиагаа үлдсэн амтлагч болох давс, хар перцээр бүрнэ. Дараа нь хайлуулсан цөцгийн тосоор тахиа болон төмсөө бүрнэ.
Ингээд 1 цаг 30 минут орчим шарах буюу түүхий биш болтол шарна. Илүүдэл хайлсан тосыг авна.  Ингээд бага зэрэг хөргөөд таваглан тавьж, бусад амтлагчаар чимэглэнэ. Тахиаг хэсэглэхдээ 8 хувааж хэрэглэнэ.
Зөвлөгөө: Дотор эрхтэн болон хүзүүг ус нэмж, давс, перц, сонгино, лууван зэрэг амтлагч нэмж шөл эсвэл зутан шөл хийж болно.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk