Илүү ихийг манай сайтаас

“World Game 2009”-ээс манайх дөрвөн медаль хүртжээ

Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохиогддог олимпийн бус спортын төрлүүдийн дэлхийн найм дахь удаагийн World Game 2009 тоглолт энэ сарын 16-ны өдөр Тайваньд эхэлсэн билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог уг тоглолтоос манайх дөрвөн медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд 105 орны 4800 гаруй тамирчид спортын 30 төрлөөр өрсөлдсөн байна. Манай улсаас уг тоглолтын сонирхогчдын сумо бөхийн төрөлд эрх авч өрсөлдсөн. Үнэмлэхүй жинд ОУХМ У. Бямбажав алтан медаль, +115кг-ын жинд ОУХМ Г. Наранбат мөнгөн медаль, -80 кг-ын жинд ОУХМ Р. Гантөгс хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -65 кг-ын жинд ОУХМ С. Энхзаяа мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Сумо бөхийн төрөлд багийн дүнгээр Япон, Орос, Украины багууд тэргүүлж, манай баг дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk