Илүү ихийг манай сайтаас

“Цагаан шонхор”-ын босс бүл нэмнэ

“Цагаан шонхор”-ын босс бүл нэмнэ

Зуны дэлгэр цаг ертөнцөөр нэг тарсан Монголчууд эх нутаггаа ирж агаар салхинд амарч байна. Тэдний дундаас олны хараа булаасан үзэсгэлэнт бүсгүй бол модель жижиг Цолмон. Загварын тайзнаа цахиур хагалах өсөх ирээдүйтэй хэмээн мэргэжилтнүүдээс сайшаал хүртэж байсан тэрээр “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны гэргий болсноор олны хараанаас алдарсан. Монголжин хэмээх охин төрүүлж нөхөртөө үрийн зулай үнэрлүүлсэн тэрээр Америк, Канадад чамгүй хугацаанд суралцаж амьдарч байгаа. Саяхны нэгэн үндэсний хувцасны томоохон шоун дээр бие давхар явахыг нь хэрэгт дуртай хүмүүс нүд салгалгүй харж байлаа. Хань ижлийнхээ хатуу хөтүү амьдралын даваа нугачаанд насандаа баймгүй тэвчээр хатуужил гаргаж, халамжит гэргий байж чадсан түүнд ойр дотныхон нь ам сайтай байдаг. Үүнийг нь ч ноён Ч.Энхтайван сэтгэл догдлон хэвлэлд ярьж байсан удаатай. Жижиг Цолмон удахгүй бүл нэмж хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр ийн эх нутагтаа зуныг тавтай өнгөрүүлж байна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk