Илүү ихийг манай сайтаас

П.Сэрдамба медалийн төлөө (Даяар Монгол Сонин)

Италийн Милан хотноо болж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин , олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн СЭРДАМБА өнөөдөр Бразилийн Паулу Карвахотой тоглон эхний раундад 4:0 хоёрдугаар раундад 5:2 , гуравдугаар раундад 6:5, нийт оноогоор 15:7-оор хожлоо.

Сэрдамба маань ийнхүү шилдэг наймд үлдээд байгаа бөгөөд есдүгээр сарын 9-ний үдээс хойш Армений Даниэлян Ховханнестай медалийн төлөө өрсөлдөх боллоо. Армений боксчинг ялбал цааш нь мөнгийн төлөө Польщ-Ботсван, Хятад-Марокко улсын боксдоос шалгарч гарч ирсэнтэй нь хүч үзэх юм. Манай Сэрдамба мөнгөн медальд хүрэх “зам нээлттэй” байгаа бөгөөд алтын төлөө нөгөө хэсгөөс шалгарч ирэх магадлал тун өндөр Кубын Мателлос Рамос, ОХУ-ын Дэвид Арапетян нарын хэн нэгтэй өрсөлдөх болов уу. Хэдхэн хоногийн өмнө жүдогоор дэлхийн аваргатай болсон. Хэд хоногийн дараа боксоор дэлхийн аваргатай, гэхдээ нэгээр ч тогтохгүй аваргатай болох ерөөл өргөе.

Ц.Энхтүвшин

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk