Илүү ихийг манай сайтаас

Жvжигчин Ц.Ганзориг: Онгодоо буулгаж авахаас өмнө архи ууж, амьтан хvнтэй ч таарахаа болиод байсан

Монголын Нэг Өдөр - PashiTsogtoo агентлаг

“Сампил” Ганзориг гэхээр vзэгч олон нийт тvvнийг андахгvй. Лав 9 жил тэрээр ийнхvv дуудуулж явна.
Дэлгэцийн болоод тайзны тэр дотроо сvvлийн жилvvдэд хошин урлагт уран бvтээлээ илvvтэй хийж яваа тvvнийг авьяаслаг жvжигчин гэдэгтэй хэн хvнгvй санал нийлдэг. Харин сvvлийн жил гаруйн хугацаанд залуу жvжигчин маань онгод тэнгэрээ буулгаж авч, бөө болсон тухай сонсогдох болсон. Тиймээс жvжигчин Ц.Ганзоригтой уулзаж уран бvтээл болоод онгод тэнгэрээ хэрхэн буулгаж авсан тухай нь яриа дэлгэлээ.

-Танайхан шинэ тоглолтоо тоглоод зав зай муутай байх шиг байна. Хоёулаа уран бvтээлийн олз омгоос тань яриагаа эхлэе?

-За ямар ч байсан “Монголын нэг өдөр” сониныг уншиж байгаа уншигчиддаа энэ өдрийн мэндийг хvргье. Манай “Зvрхэнд vрчлээ суудаггvй” тоглолт тоглогдож эхлээд арав дахь хоног дээрээ явж байна. Vзэгчид маань их ам сайтай байгаа. Мэдээж манай тоглолтонд шинэлэг шинэлэг юм байгаа. Хараад байхад хvмvvс архичидтай номерыг их гоё хvлээж авч байгаа. Магадгvй манайханд жаахан ойр юм шиг байна лээ. Ер нь уран бvтээлчид бид уран бvтээлээрээ дамжуулж нийгэмдээ байгаа аливаа асуудлыг харуулж, тусгаж байх учиртай л даа. Ямар ч байсан дажгvй сайхан тоглолт болж байна. Манайхан чинь тоглолтоо тоглочихоод, хажуугаар нь өглөө шинэ тоглолтын бэлтгэл эхэлчихсэн. Шинэ тоглолт 9-р сарын 28-наас эхлэх юм. Тийм болохоор завгvй л явж байна. Vзэгчид маань бидний тоглолтыг vзээд сурчихсан байна. Хошин урлаг гэхээрээ л хөнгөн хийсвэр маягаар хvн инээлгэчихдэг биш шvv дээ, бид чинь. Номер тус бvрээрээ vзэгчиддээ нэг юм хэлж өгье, хvргье гэсэн зорилготой байдаг л даа.

-Өөрийг тань онгод тэнгэрээ авч бөө болсныг одооноос хvмvvс мэдэж байгаа. Гэхдээ бөө болоод бол “нуугаад” нэлээд уджээ?

-Би онгодоо аваад таван жил болж байна. Нуухаас өөрөөр болохгvй байгаа юм чинь. Би чинь өөрөө жvжигчин хvн. Сайн ч нуусан л даа. Тэгээд яалт ч vгvй юмаа аваад 5 жил болчихлоо. Тэр хооронд зvгээр байхгvй айл амьтны засал хийгээд, тэр нь амнаас ам дамжигдаад явчихлаа. Сvvлийн жилд л илvv тvлхvv мэдэгдэж эхэлж байх шиг байна. Тэгээд одоо “Муу нуухаар сайн илчил” гэж vг байдаг. Хоёрын хооронд нуугаад явж байлтай биш. Сая тэгээд Тэнгис манайд хоноход би бараг хэлчихсэн л дээ.

-Тэгээд хамаагvй тэр тухайгаа ярихаар зvгээр vv. Бусад бөө нарын зvгээс дургvйцэхгvй юу?

-Яахав дээ. Сvvлийн vед чинь олон бөө төрөөд, бас бөөгийн нэр хvнд унаж байгаа тал бий. Угаасаа янз бvрийн хvмvvс босч байна. Заримдаа хэцvv юм байна шvv дээ. Нэг хvн нь жаахан тиймхэн байдал гаргачихаар бусад өшөө мундаг чадалтай улсуудаа хөлдөө чирж байна. Би хэлж байгаа л даа. Алийн болгон бөө нарыг буруутгах вэ дээ. Одоо чинь цаг vе нь чөлөөтэй болчихсон байна. Тэртээ тэргvй хvмvvс намайг мэдсэн мэдээгvй хоёрын хооронд байгаа учраас би энэ талаараа өөрөө vнэн бодитой юмаа ярья л гэж бодсон. Тэгэхгvй бол буруугаар ойлгох улсууд их байдаг. “Аан, бөө хараал хийдэг, ерөөл хийдэг” гэдэг. Надад бодит амьдрал дээр тулгарч байсан. Тэр битгий хэл миний найз нөхөд намайг анх бөө болж байхад алга болж байсан. Надаас холдож явсан. Хамт ууж иддэг найзууд маань хvртэл холдоод л явсан. “Чи архи руу шившчихлээ. Аягvй бол юм уншчихна” гэдэг ч юм уу. Тэгээд би онгодоо аваад хэсэг найз нөхөдгvй их ганцаардсан. Шал дэмий бөө болчихлоо гэж боддог, онгод тэнгэрээ буруутгадаг байсан. Эхлээд ерөөсөө ойлгохгvй байгаа юм чинь. Уг нь манай удамд бөө ч байсан, жvжигчин ч байсан. Би харин аль алиныг нь хослуулчих шиг боллоо.

-Ер нь яг хэдийнээс бөө болох ёстой юм байна гэдгээ мэдэв. Болтлоо бол их юм vзсэн байх даа?

-Хvмvvс янз янз байдаг. Миний хувьд намайг ээжийнхээ гэдсэнд байхад л юм мэддэг хvн “Наад хvvхэд чинь зvгээргvй хvvхэд гарна. Ганзориг гэж нэр өгөөрэй” гэсэн юм билээ. Ээж гайхаж байсан ч тэгж нэр өгсөн юм билээ. Тэгээд би чинь 13 настайгаасаа эхлээд их айдаг, цочдог, зvрх муутай байсан. Чихэн дээр хvн амьтан их ярьдаг байсан. Би хvvхэд юм чинь тэрийг чинь мэдээж чөтгөр, шулам л гэж ойлгоно шvv дээ. Онгод гэж мэдэхгvй. Тэгсэн хэрнээ би багадаа их юм хэлдэг, ярьдаг байсан. Ээж маань Улаанбаатарт бараг ганцаараа шахуу. Ах дvv нар нь бvгд Ховдод байдаг байсан. Цагаан сараар чинь манайд бараг хvн ирэхгvй. Би тэгээд ээждээ “Ээжээ цагаан сараар манайд хvн их ирнэ ээ, харж байгаарай. Би бөө болно л” гэдэг. Тэгэхээр ээж “Юу. Хаашаа юм яриад байгаа юм бэ” гэдэг. Цагаан сараар олон хvн нь ч ирдэг. Тэгээд л ээж халуун цай хийж байхад тэр нь буудчих юм шиг санагдаад л “пис” гэхэд л хагараад гэдэс гvзээгээ тvлчих жишээтэй. Дандаа миний бодсоноор аливаа юм болоод биелээд байдаг. Дор хаяж ээж гадагшаа гараад явахад “Ээж мөнгөө хаях юм шиг байна аа даа” гэж санагдаад. Ээждээ хэлэхэд “Юу яриад байгаа юм бэ” гэнэ. Тэгээд л гарч яваад ирэхдээ хаячихсан байх жишээтэй. Багадаа нэг ийм байдалтай байсан. Томроод ирсэн чинь ажил төрөл ч нэг л бvтэхгvй. Би архи ууж эхэлсэн л дээ. Тэгсэн хэрнээ надад нэг л юм болохгvй байна гэдгийг мэдээд байдаг. Миний амьдралд нэг л юм болохгvй байна. Би архийг арай л их уугаад байна гэсэн бодол байгаад байдаг. Өөр юм байна аа гэж би боддог байсан. Тэгээд өчнөөн vздэг хардаг хvмvvст vзvvлж байсан. Тэгээд л ном уншуулна. Гэсэн ч яг хэвэндээ. Өөрчлөлт байхгvй. Тэгсэн хэрнээ өшөө архи уугаад л, ээж эд нартайгаа таарахаа болиод л, зан ааш эвдрээд, хувь характер их өөр болоод. Яахав. Онгодуудаасаа их шалтгаалдаг л юм шиг байна лээ. Яаж зан ааш нь эвдрэх эсэх нь. Тэгээд нэг хvн дээр очсон чинь “Бөө болно” гэхээр нь “За ёстой солиорч байна даа” гээд хэлээ гаргаж байсан. “Юун бөө, тийм юм байхгvй. Та юу яриад байгаа юм бэ. Жvжигчин дээр нь бөө гэж юу яриад байгаа юм” гэсэн. Тэгэхэд би хөдөө cap тоглолтоор явах гэж байсан юм. Тэгсэн нөгөө хvн маань “За би чамд хэллээ шvv. Чи яалт ч vгvй бөө болох хvн байна” гэсэн. Би ч явсан.

-Тэгээд яасан?

-Тэгээд нөгөө cap явах ёстой тоглолт маань ерөөсөө болж бvтэхгvй. 9 хоноод л хvрээд ирсэн. Миний суусан машины дугуйнууд хагараад л. Ерөөсөө миний суусан тал л хагараад байгаа юм чинь. Ямар ч чулуугvй газар пис, пис хагараад л. Манай хvмvvс ч “Чи нэг л биш байна аа. Ганзо. Чамаас л болоод байна” гэнгvvт нь би чинь санаа зовоод “Харин нэг хvн намайг бөө болно гээд байгаа юм аа. Тэгээд ийм юм өгсөн. Энийг хэрэглэ гэхээр нь хэрэглэхгvй байгаа” гэсэн чинь. Нөгөөдvvл юу ярьж байгаа юм бэ, чи хэрэглээч” гээд. Vзvvлсэн хvн маань тэрийг хэрэглээд онгод тэнгэртэйгээ ярьж, холбогдоорой гэсэн юм л даа. Би тэгээд хэрэглээд ярьсан. “Онгодууд минь, би чамайг удахгvй буулгаж авна аа. Хамгийн гол нь надад мөнгө хэрэгтэй байна. Тоглолтыг маань сайн vзvvл” гэсэн чинь. Нээрээ л оройноос нь хvмvvс пиг vзээд эхэлсэн. Би чинь гайхна биз дээ. “Нээрээ ч тийм байна” гэж бодсон. За тэгээд байж байтал зvvдэнд орж ирээд “Чи намайг одоо хурдан ав. Намайг авах цаг чинь болсон” гээд л.

-Ямар дvр төрхтэйгөөр орж ирэх вэ, тэгээд?

-Яг онгодынхоо дvр төрхийг л харна шvv дээ. Тэгээд байж байтал чихэн дээр юм хум яриад л би чинь сvvлдээ бvр солиорч эхэлж байгаа юм чинь. За би яг галзуурч байгаа юм байна. Чихэн дээр илvv дутуу юм яриад байна гээд. Тэгээд би хөдөө 9 хонож ирээд онгодоо авсан. Тэрнээс хойш бvтэн жил суугаад, онгодууд оруулаад. Онгод маань улаачаа урлагаар явуулахгvй гээд намайг жил урлагийн ажил хийлгээгvй шvv дээ. Тиймээс бvтэн жил яг энэ бөөгөөрөө дагнасандаа. Онгод тэнгэрээ оруулаад, идvvлж уулгадаг юм уу, цангааг нь тайлна гэж ярьдаг юм л даа. Удмынхаа тэр хvнийг оруулаад, ёс жаягаа баримтлаад явж эхлэхэд тодорхой хугацаа орсон. Нэг хэсэг ч урлагаасаа жаахан хөндийрсөн. Найз нөхөд хvртэл байхгvй болоод. Бөө болсон чинь. Эхлээд их хачин болсон шvv дээ. Авахгvй бол болохгvй. Цаанаасаа авах ёстой. Зайлшгvй бол болохгvй л дээ. Тэгж аваад жил гаран нуугаад л хvнтэй уулзахад ч эвгvй байгаа юм чинь. Урлагийнхан чинь “Чи бөө болсон гэл vv” гэхэд нь “Vгvй, vгvй” гээд л хэцvv. Эмээх ч явдал байна. Ичих ч явдал байна. Нэг хэсэг vvнээсээ их ичдэг байсан юмаа. Шал дэмий, заавал намайг авахуулаад. Ах дvv нараас өөр хvн авахуулчихгvй гэж бодож байсан. Одоо эргээд бодоход энэ олон хvн дотроос би азтай хvн юм гэж боддог. Нутаг усныхаа юмыг залгуулаад явж байгаа. Өвлөгдөх буух ёстой хvн дээрээ буугаад би өвлөөд явж байгаа даа бахархдаг. Хамгийн гол нь би цааш цаашдаа зөв залж явах л хэрэгтэй. Буруугаар ашиглах ч юм уу, хvний зовлонгоор тоглох юм хэрхэвч байж болохгvй. Онгодоо буруу залаад явчих юм бол хойч vедээ vр хvvхдэд хатуу шvv дээ. Тийм болохоор эхнээс нь л зөв авч явахгvй бол болохгvй. Авч явах гээд vзээд л байгаа юм, хөөрхий.

-Та яг онгодоо буулгаж авах тэр агшинд юуг мэдэрсэн бэ. Зарим нь бол их өвдөлт мэдэрсэн гэх нь ч байдаг юм билээ?

-Миний мэдрэмж их сонин. Хvн хvн янз янзаар л мэдэрдэг байх л даа. Миний хувьд нисмээр ч юм шиг, ерөөсөө орилоод уул хад руу гvймээр ч юм шиг нэг л их гоё болж байсан. Бид чинь хөдөө хээр юмаа авдаг л даа. Сайхан орилчихмоор уйлчихмаар санагдаад. Аягvй сонин л мэдрэмж юм байна лээ дээ. Тэгээд намайг архи уулгаад л байсан, хэнгэрэг цохь л гээд байсан. Би чинь эхлээд яадаг юм бол яаж ч орох юм бол гээд аягvй сонин байгаад байсан. Тэгсэн чинь өөрийн эрхгvй л биенээс нэг юм гараад ч явж байгаа юм шиг, тэгээд л юу болсныг бvv мэд. Хэнгэрэгээ өшөө цохимоор санагдаад, орилмоор санагдаад л байсан. Нэг л гоё байгаад хөөрчихмөөр ч юм шиг санагдаад байсан. Тэгж орилж хашгирч байгаад дараа нь тэр агшинд яасныг бvv мэд. Нэг мэдсэн онгод гарсан чинь миний урд 20 шил архины шил хөглөрчихсөн байж байсан. Хамгийн гол нь би зvв зvгээр байсан. Манайхан гайхаад “Чи зvгээр vv” гэж байсан. Тэгж авсан даа.

-Дараа нь тэгээд хэсэгтээ л дасаж өгөхгvй хэцvv байсан байх даа?

-Авчихаад ойлгохгvй юм их байсаан. Цаг хугацааны асуудал шvv. Хувцас хунар нь зөв оёгдохгvй бол онгод голох жишээтэй. Онгодууд хувцас хунараа хэлээд яваандаа бэлдсэн л дээ. Анх бол бөө гэдгийг ойлгохгvй, мөнгө цаасны асуудал ч хэцvv байсан учраас яг нарийн тохирсон хувцас дээрээ буулгаагvй. Онгод чинь хувцасаа голоод. Миний биед орохоороо хувцасаа нэхдэг. Тэгээд тэр жилдээ онгодынхоо хэлсний дагуу хувцас хунарыг нь хийж тааруулсан. Ер нь тэгээд урд нь байдгаасаа өөр болчихдог юм билээ. Мэдрэмж өөр болчихсон. Хvнийг хараад “Жаахан ингэчихэж дээ. Тэрийг нь ингээд засчихвал” гэсэн хvнийг бодох бодол их болчихдог юм билээ. Урд нь байсан Ганзогийн мэдрэмж шал ондоо болсон. Би бас боддог юм. Бvр 13 настайдаа мэдсэн бол авчихдаг байж гэж боддог юм.

-Тэгсэн бол жvжигчин болохгvй байсан байх?

-Болохгvй л байсан байх л даа. Гэхдээ яахав дээ цаанаас нь хараад жvжигчин болсны дараа л авхуулчихлаа л даа. Ганц би биш шvv дээ. Урлаг гэлтгvй, улс төр, УИХ-ын гишvvд дунд байж л байдаг шvv дээ. УИХ дотор юмаа авчихсан улсууд байдаг юм. Улайм цайм харагдаж л байдаг юм(инээв).

-Ер нь бол тийм улсуудаа хараад л мэдэх vv?

-Янз янзаар л мэдрэгдэнэ шvv дээ. Тийм юм чинь харахгvй байя гэхээр харагдаад байдаг шvv дээ. Оюун ухаан их ядардаг зvйл л дээ. Тэгээд намбатай болохоос ч өөр замгvй байгаа юм чинь. Өрх гэрийн эзэн, эцэг хvн болсон юм чинь жаахан намбатай болохгvй бол энэ онгод чинь цавчих гээд байгаа юм чинь. Vгээр нь байхгvй бол болохгvй. Дээр нь миний биед чинь настай хvн орж байгаа. Настай хvн орохоор дагаад намба суучихдаг ч юм шиг байна лээ. Хvмvvс намайг vздэг хардагаар нь хvндэлдэг нь ч байгаа. Тэгэхээр далдаганаад явахад муухай биз дээ.

-Танай гэр бvлийн хvн бол бөөгийн ёс жаягийг сайн мэднэ биз?

-Бөө болчихсон хойноо суусан. Тийм болохоор миний мэргэжлийг ойлгодог. Бөөг ч ойлгодог. Харьцангуй залуу хvн гэхэд, манай эхнэр чинь аливаад ухаантай ханддаг. Одоогийн залуу охидууд чинь ер нь л ойлгохгvй байх шvv.

-Энд тэнд явахаар хvмvvс vзvvлж харуулъя гэж байна уу?

-Харин утас шөрмөс хаанаас авдаг юм бэ, бvv мэд. Их ярьдаг юм шvv дээ. Заримдаа vзэж өгөхгvй бол болохгvй. Онгодууддаа загнуулна шvv дээ. Чамайг “Тэр хvнийг зовлонгоос нь салга гэж байхад, зовлонтой нь удаан явууллаа” гэж ч юм уу. За бас vзэх хvнээ vзнэ. Vзэхгvйгээ бас vзэхгvй. Нэг хvн ирээд vзvvлье ээ гэхэд би жаахан дургvй байх юм бол онгод дургvй байна аа л гэсэн vг. Би ч vнэхээр vзэж болохгvй бол шууд хэлээд явуулчихдаг юм.

-Ажил төрлийнхөн чинь vзvvлж харуулъя, засуулъя гэх vv?

-Нээрээ vй зайгvй найзлачихсан найзыгаа янзлана, засал хийнэ гэхээр сонин байдаг юмаа. Тэр худлаа мөргөөд ч байгаа юм шиг санагдаад(инээв). Гэхдээ ах дvv ойр тойрны хvмvvс ажил төрлийнхнөө сахиусандаа багтааж явалгvй яахав дээ. Ер нь vй зайгvй найзласан найзууд маань ч надад vзvvлье гээд байдаггvй. Би ч засах гээд байдаггvй шvv дээ. Анхнаасаа сайхан найзууд гэдэг vvднээсээ л найзалчихсан болохоор. Гэхдээ миний найзууд “Дээрээс харсан тэнгэртэй хvн явж байхад бид юундаа айхав” гээд найзыгаа, намайг их хошгируулдаг шvv дээ(инээв). Тэгэхээр би нэг бодлын, заримдаа их айдаг юм. Надад олон улсууд амь амьдралаа даатгачихсан, сvжиглээд явж байгаа. Тийм учраас хэн нэгнийх нь ажил нь бvтэхээ больчих вий, ингэчих вий гэсэн айдас байдаг. За тэгээд насгvй болсон хvн байвал насыг нь гуйна шvv дээ, бид чинь. Янз бvрийн л хvмvvс ирдэг юм даа. Гэхдээ би нэг их хvмvvст засал хийгээд явдаггvй. Урлагаа л голчлон дагнаад явж байна. Хааяа буулттай өдөр нь онгодуудаа сайхан буулгаж, идvvлж уулгачихаад л явж байдаг юм.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk