Илүү ихийг манай сайтаас

Жүжигчин С.Пүрэвмаа: Баяраа, Дэлгэр хоёр надад ухаангүй хайртай байсан

Нийслэл таймс , ярилцлага

Үе үеийн залуусыг байлдан дагуулж тэдний зүрх сэтгэлд хоногшсон “Би чамд хайртай” киноны хоёрдугаар анги дэлгэцэнд гараад удаагүй байна. Одоогоос 25 жилийн өмнө олны хүртээл болсон эл кино тухайн үедээ Монголын кино урлагт шинэ өнгө аястай, бас ч үгүй уламжлал эвдсэн кино байлаа. “Би чамд хайртай” кинонд Үрлээгийн дүрийг бүтээж, олон залуусын зүрхэнд шар ус хуруулж байсан жүжигчин С.Пүрэвмаатай ярилцлаа.

-Анх ямар тохиолдлоор “Би  чамд  хайртай” кинонд тоглов оо?

-Би хүүхэлдэйн театрт жүжигчин байсан. Тэр үед шинэ киноны дүрийн шалгаруулалт хийгдэж байна гэж сонслоо. Хөгжим бүжгийн сургуулийн хүүхдүүдээс эхлээд, урлагийн сургуулийн маш олон хүүхэд пробод орж байсан. Бүгдээрээ л их ганган, ижилхэн бэлтгэлийн хувцастай. Харин би ганцаараа нэг эрээн өмд, цамцтай ёстой л нэг урилгагүй зочин шиг харагдаж байсан. Өөрийгөө маш их голж байсан ч би тэнцсэн. Гэхдээ кинонд тоглох миний мөрөөдөл байсан болохоор дүрийн шалгалтад үнэн сэтгэлээсээ хандаж байсан. 1985 оны нэгдүгээр сард анхны зураг авалт эхэлж байлаа.

-Анхны зураг авалт ямар үзэгдлээр эхэлж байв?

-Хамгийн сүүлийн хэсэгт гардаг Үрлээ хүүхдээ тэврээд, цонхон дээр юм бодож зогсдог хэсэг байдаг даа. Тэр хамгийн анхны зураг авалт байсан. Би тэр үед 22 настай, өөрийнхөө наснаас дөрвөөр бага, арван жилийн охины дүр бүтээж байлаа. Б.Балжинням найруулагч кинондоо операторын ажил давхар хийж байсан. Мөрөн дээрээ камериа тавьчихаад хүний нүдний харц, нүүрний хувирлыг маш мэдрэмжтэй авч байсан шүү.

-1984 онд Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орсон гэсэн. Дунд сургуулиа төгсөөд хүүхэлдэйн театрт орохоосоо өмнө юу хийж байсан бэ?

-Би аравдугаар ангиа төгсөөд ОХУ-ын “Театр урлагийн дээд сургууль”-д шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд л эмнэлэгт асрагчаар орсон. Асрагчийнхаа ажлаас их ичиж гэрээсээ гардаггүй байлаа. Элэгний тасагт янз бүрийн өвчтөнүүдтэй ажиллах маш хэцүү байсан. Элэгний хүнд өвчтэй хүмүүс шууд л цусаар бөөлжинө, бүр нас барсан хүмүүсийг насылка дээр тавиад морог руу орно. Энэ бүхэн надад үнэхээр хэцүү санагдаж байсан. Дунд сургуулиа дөнгөж төгссөн жаахан охин байсан болохоор том болох чинь ямар муухай юм бэ гэж бодож байлаа. Гэхдээ л асрагчийн нөмрөгийнхөө халаасанд жүжигчин Н.Сувдаа эгчийн зургийг хийчихээд, завсраар нь харж ийм болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Асрагчийн ажил хийж байхдаа өвдөж, шаналж байгаа хүмүүсийг хараад энэ ажлаасаа ичих нь маш буруу юм байна гэж бодсон. Тэр үед л амьдрал гэж юу юм бэ гэдгийг мэдэж авсан.

-”Би чамд хайртай” кинонд тоглосны дараа танд маш олон хайрын захидал ирдэг байсан гэсэн. Энэ тухайгаа яриач?

-Зөндөө олон захиа ирдэг байсан. Гадаадаас, хөдөө орон нутгийн цэргийн ангиудаас бөөн бөөнөөрөө л ирдэг байсан. Гэхдээ тэр үед шууд хайртай гэж хэлдэггүй байж. Таны тоглосон киног үзлээ, та маш гоё тоглолоо, надад их таалагдлаа гээд бичдэг байсан. Тэр үед хүнийг ямар ч нөхцөл, шалтгаан, болзол тавихгүйгээр зүгээр л хайрлаж чаддаг байж. Одоо бол хүнийг хайрлахдаа заавал өмчилдөг болжээ. Энэ нь их муухай, заримдаа торонд орчихсон юм шиг санагддаг.

-Тэр үед Дэлгэр, Баяраа хоёрын дүрийг бүтээсэн Л.Эрдэнэбаяр, Н.Бадрал нар танд үнэнээсээ сайн байсан гэдэг. Энэ үнэн үү?

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk