Илүү ихийг манай сайтаас

”В” продакшн бий юу

Монголын Нэг Өдөр - ПашиЦогтоо Агентлаг

Рок попт менежмент сэтгэлгээгээрээ номер нэгт бичигдэх дуучин бол яах аргагvй Д.Болд. Тэрээр хамтлагийнхаа 10 жилийн ойн тоглолтоос хойш өөрийнхөө хир чадлыг мэдэрч бие даан уран бvтээл хийхийг илvvд vзсэн. Энэ санаа нь ч байгаа онож Д.Болд нэгэн vе Монголын залуусын шvтээн болсон билээ. Тvvний санаачилсан бас нэгэн шинэлэг зvйл бол “В” продакшн. Шинэ залуу дуучдыг эгнээндээ нэгтгэж рок попт тэр тусмаа эмэгтэй дуучдыг стиль имижтэй нь хамт бэлтгэсэн нэгэн. Тиймээс тvvнийг №1 менежменттэй дуучин гэхэд хэн ч маргахгvй биз. Харин сvvлийн vед “Prosound” студиэ сvр дуулиантай нээсэн дуучин Ж.Алтанцэцэг хатагтай “В” продакшны байранд тухлах болсноор Д.Болдын продакшнаас сураг тасраад буй. Хямралын сургаар нэгэн vе хvн бvхэн хормойгоо шууж байсан болохоор Д.Болдыг продакшнаа хааж artist-уудаа тараасан гэж таамаглах хvмvvс олон байгаа.

“В” продакшн байршлаа сольж нvvсэн. Удахгvй шинэ цомог гарна гэж Д.Болд хэд хэдэн удаа мэдэгдсэн ч өөрөө Ж.Алтанцэцэг хатагтайн “Prosound” студид бvх шинэ дуугаа бичvvлж байгаа аж. Эгшиглэн, 3 охин хамтлаг гээд “В” продакшнд бvртгэлтэй дуучид ч мөр мөрөө хөөж өөр студи продакшнуудын хаалгыг татаж яваа сурагтай. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр “В” продакшны тоног төхөөрөмж хэдийнэ өндөр vнээр зарагдаж Д.Болд продакшн байгуулахдаа зарцуулсан мөнгөнөөсөө илvvг халааслан хожоотой наймаа хийсэн аж.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk