Илүү ихийг манай сайтаас

Сvнс хаана оршдог вэ?

Сvнс хаана оршдог вэ?

Бие махбодь ердєє л бvрхvvл
Эрдэмтэд энэхvv нууцлаг зvйл чухам хаана оршдогийг тайлахаар уйгагvй ажиллаж байна. Сvнс гэж чухам юу вэ? Тvvний мєн чанар юунд оршдог вэ? Сvнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хvний биед нэвтэрч, хvнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хvн тєрєлхтнийг зовоодог. Энэхvv асуултуудад хариулт єгєхийн тулд эртний цэцэн мэргэдийн Тєвдийн алдарт “Талийгаачдын ном”-д vндэслэн судалгаа хийснийг авч vзье.

-Єнгєрсєн зууны сvvл vеэс уг номыг сонирхогч эрдэмтдийн тоо огцом єссєн. Тухайн vед vхээд босч ирсэн хvмvvстэй биечлэн уулзсан судалгааны vр дvнгээрээ ном туурвисан судлаач Раймонд Моудын “Амьдралын дараахь амьдрал” бестселлер ид шуугиан тарьж байсан vе л дээ. Тvvний судалгаанд оролцсон хvмvvс “Талийгаачдын ном”-д тэмдэглэн vлдээсэнтэй яг ижил байдалд орсон байсан. Орчин vеийн сэхээн амьдруулахад хэдийнэ нарийн тодорхой болсон vхлийн ирмэг дээрх vеийн тухай мэдээллийг тэрээр хэрхэн хаанаас олж авсан нь бvрэн тодорхойгvй. Ийм ер бусын далдыг харах чадвар тархинд оршдог бєгєєд хvн бvрийн тархинд зуун зууны ой санамж хадгалаастай байдаг гэж би хувьдаа боддог. Тvvнийг сэтгэл зvйн дvн шинжилгээ болон ховсын тусламжтайгаар ил гаргаж болно. Эсвэл єєрєє гэнэт гарч ирж болно. Тийм учраас л сvнс ємнє нь хаана байснаа санадаг байх. Тархинд тvр зуур орогнодог байж болох юм гэж Тєрийн шагналт, Харьковын физик-техникийн хvрээлэнгийн лабораторийн эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор Игорь Гарин ярьж байна. Тvvнийхтэй ижил санааг нэлээд эрдэмтэд дэвшvvлдэг ч vvнээс огт єєр таамаглалууд бий.

Тvvнгvйгээр амьдрал vгvй
Балар эртний хvмvvс чухам юу хvнийг амьдруулаад байдаг юм бол гэсэн асуултын эрэлд байнга л мордож байсан. Мэдээж амьсгал уу? Талийгчид амьсгалдаггvй учраас асуух юу байхав. Гэхдээ дээрх vзэл бодлоос гадна олон ард тvмэн сvнс болон дээд оюун санааг амьсгалын эрхтэнтэй ойролцоогоор нь цээж, гэдэс, биеийн зарим хэсэг буюу толгойд оршдог хэмээн vзсээр ирсэн юм. Ингэж vзэж болох ч цусгvйгээр ямар амьдрал оршин тогтнох билээ гэж эртний еврейчvvд vздэг байсны vндсэн дээр цус бол сvнсийг тээгч хэмээдэг байв. Яг ийм саналыг Иеговын гэрчvvд єнєєг хvртэл баримталсаар ирсний нэг нотолгоо нь Библьд “Учир юу гэвэл сvнс бол тvvний цусны илэрхийлэл” гэж бичсэнээс харагдана.

Цусаа сэлбэх нь бусдын сvнс биед нэвтрэхийн шинж хэмээн эсэргvvцдэг vзэлтнvvд ч бий. Эскимосууд хvзvvний нугаламд сvнс оршдог учраас энэ эрхтэн гэмтэл авбал амархан нvд анина гэж vздэг. Эртний Вавилоны оршин суугчид яагаад ч юм хvний амин чухал эрхтнийг чих хэмээн бэлэгшээдэг байв. Учир нь чихэнд сvнс оршдог гэж vздэгтэй нь холбоотой аж. Харин орчин vеийн хvмvvст нэгдсэн санал бодол vгvй. Ялангуяа гэнэн тєсєєлєл таамаглалууд тоо томшгvй. Хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зvйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хvvхдvvдийг ямар ч албадлагагvйгээр сvнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хvсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгvй” хэмээн хариулж магнайнаас євдєг хvртлэхээ зааж vзvvлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа тvvнийг тойруулан дvрслэн vзvvлж. Харин хамгийн балчрууд зvрхнээс бага зэрэг зvvн тийш орчмыг хуруугаараа дарж vзvvлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хvvхдvvдийн ихэнх нь єгчээ. Гэвч зарим хvvхдvvд нvд, судасны бєєгнєрлийн уулзвар орчмыг сонгосон аж.

Зvрх бол тархи
Ингэхэд ер нь сvнс зvрхэнд оршиж болох уу? Элэгсэг, сэтгэл сайтай, ялдам хvмvvсийн талаар нийгэмд нэг л ойлголт бий. Yvний нэгэн адил шинжлэх ухаанд сvvлийн жилvvдэд нэлээд “элэгсэг” таамаглалыг баталгаажуулсан нь шуугиан тарьсан юм. Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зvйч Пол Пирселл эрхтэн шилжvvлэн суулгасан 140 євчтєнийг судалгаанд хамруулсны дvнд “Зvрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дvгнэснээр сvнс нимгэн тєдийгvй тархинд бус зvрхэнд оршдог аж. Тvvнд хvний хувийн шинж чанартай бvх зvйл программчлагдсан байдаг гэнэ. Сvнс тархины vйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мєрєєдєл, санаа бодлууд эсийн “дvрэлзсэн хєдєлгvvр”-т кодчилогдсон байдаг гэж Пирсел vзэж байна. Сvнсийг агуулдаг гэх энэхvv “эсийн ой санамж” эрхтэн шилжvvлэн суулгах vед єєр хvнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжvvлэн суулгаснаар донорынхоо араншинг дууриаж танигдашгvй болтлоо єєрчлєгдсєн олон тооны тохиолдлууд бий ч vvний зєвхєн заримаас нь дурдъя.

Тємєр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зvрхийг шилжvvлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л єєрчлєгдсєн байна. Тvvнд урьд ємнє ердєє ч байгаагvй догшин авир, огцом хєдєлгєєн, гутранги vзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг тєрvvлэхvйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ. Коллежийн 24 настай охины зvрхийг шилжvvлэн суулгаж ус уух хувь хvртсэн 35 настай бvсгvй хvйтэн, бvрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шєнє бvр эр нєхрєє энхрийлж зvгээр байлгахаа больсон тvvнд нэгэн удаа нєхєр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хvртэл хэлж vзэж. Эхнэрт нь зvрхээ єгсєн тэр оюутан сурлагын тєлбєрєє олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ. Английн Принстонд болсон нэгэн vйл явдал зvрхэнд л сvнс оршдог гэх таамаглалыг єєрчилсєн юм. Магадгvй тэр тохиолдлоос vзэхэд сvнс зvрхэнд бус бєєрєнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн євгєний бєєрийг шилжvvлэн суулгасан 37 настай бvсгvйн араншин танигдахгvй болтлоо єєрчлєгдсєн гэдэг.

-Тэр ємнє ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бєєр шилжvvлэн суулгасны дараа Ээж маань араатнаас дутахгvй авиртай болсон. Дэмий, аар саар зvйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зєрvvлэх шахсан. Мэс заслын ємнє тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодогт дурлах болсон. Бvр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж тvvний хvv Жозеф ярьжээ.

Цаг хvртэл зогсдог гэж vv?
-Сvнсийг олохыг олон хvн хvсэхийн сацуу тvvнийг бодитой оршдогийг батлахыг боддог гэж профессор Гарин єгvvлж байна. Єдгєє vхлийн ємнєх сонин vзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Тухайлбал, профессор Чарльз Тарт танатологи судалгааг Дейвис дэх Калифорнийн их сургууль дээр явуулж байна. Харин физикч Роберт Монро Виржини мужид Фейбер дэх єєрийн хvрээлэндээ тархи vхжсэний дараа аль хэсэгт нь сэтгэхvй, оюун санаа хадгалагдан vлддэгийг нотлохын тулд тvvнд материаллаг vндэс байгаа эсэхийг судалж байна. Єєрєєр хэлбэл, сvнсийг тээгч нь ямар нэг энгийн хэсгvvдээс бvрдэх учиртай аж. Хvн нас барсан эхний єдрийнхєє дотор ємнє нь талийгч болсон тєрєл садныхаа сvнстэй уулзсан гэх vхлийн ирмэг дээр буюу vхээд босч ирсэн хvмvvсийн мэдээллийг шалгаж баталгаажуулах нь тvvний туршилтын нэг зорилго. Энэ сацуу дурдахад vхэлтэй нvvр учирсан хvмvvсийг судалдгаараа нэрд гарсан судлаач Мелвин Морс тэдгээрийг наркотикийн улмаас хий хоосон юм хардаг хvмvvстэй адилтган vзсэн байдаг. Тvvний судалгаанд хамрагдсан хvмvvсийн дєрєвний нэг нь бугуйн цаг буруу явж, эсвэл зогсох сонин vзэгдэлтэй учирсан байна. Ийм гайхалтай зvйлийг сvнсний хєдєлгєєнийг материаллаг эд зvйлд нєлєє vзvvлэхvйц хангалттай цахилгаан талбар дагалддагаар тайлбарлаж болох юм.

Сvнс 22.4 грамм жинтэй. Эсвэл vvнээс ч бага уу?
1915 онд Америкийн эмч МакДугалл “сvнс хэмээн нэрлэгддэг тэр тодорхойгvй” зvйлийн жинг тодорхойлохыг оролдож шинжлэх ухааны туршилт хийжээ. Тvvний туршилт хvний нас барах vеийн жингийн хэлбэлзлийг “барьж” авах зорилготой байж. Зорилгоо ч биелvvлж, сvнс ердєє 22.4 грамм жинтэй болохыг тэрбээр хэмжсэн байна. Гэвч орчин vеийн эрдэмтэд хэмжилтийн тусгай багажийг ашигласнаар vvнээс огт єєр тоог гаргаж авчээ. Литвийн шинжлэх ухааны академийн дэргэдэх хvрээлэнгийн байгалийн шинжлэх ухааны доктор Эугенюс Кугис хvн насан эцэслэх vедээ 3-7 грамм жин хаядаг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн vзэж буйгаар энэ нь сvнсний жин аж. Тvvний туршилтын явцад талийгаачид 2.5-6.5 грамм жингээ алддаг болох нь батлагдсан аж. Yvнээс єєр хэн ч сvнсний жинг дахин тодорхойлж зvрхлээгvй байна. Швейцарийн эрдэмтэд судалгаандаа 23 сайн дурынхныг хамруулж, хэт мэдрэмтгий орон дээр тэднийг хэвтvvлж унтуулсан байна. Хvн бодит байдлаас тасарч зvvд нойрны хооронд дэн дун хийж байхдаа биеийнхээ жингээс 4-6 граммыг алддаг болохыг тогтоожээ. Бодвол энэ нь сvнс байж ч магадгvй.

Тєвдийн “Талийгаачдын ном”-д хvн нєгєє ертєнцєд хєл тавих буюу хорвоог орхисны дараа бvгдийг харж, ухамсарладаг боловч тvvнтэй болон эргэн тойрныхондоо юу болоод байгааг дамжуулж чаддаггvй хэмээн єгvvлсэн байдаг. Тухайн хvний биеэс тасарсан сvнс тєрєл садан, танил нєхдєє урьдын адил харсаар л байдаг. Yvгээр ч зогсохгvй тэдний гашуудлын дууг сонсдог байна. Тэр єєрийн биеэ тал талаас нь ажиглан харах чадвартай. Мєн сvнс тvvнд зориулан хоол ундныхаа дээжийг авч бурхныхаа ємнє тавьж буйг, биенээс нь хэрхэн хувцсыг нь тайлж буйг ч хардаг.

Дараа нь сvнс нvд гялбасан биеттэй учирснаар ямар ч айдас, баяр баясгалангvй болно. Талийгаачид толь руу хараад ємнєх амьдралаа тэр чигээр кино зургийн хальс шиг гvйлгэн хардаг. Яг энэ мєчид тэрээр газар дэлхийн єнгєрсєн амьдралынхаа учир утга, жинхэнэ зорилгыг ухаарч эхэлдэг юм. Дараа нь шvvхэд очиж, цаашид 49 хоногийн дотор ямар ч ой санамжгvйгээр шинэ амьдралаа хvлээн оршин байдаг гэнэ. Ингээд л сvнсний ємнє дахин тєрєх боломжтой тив, улс, газар, гэр бvлийнх нь тухай мэдээлэл гарч ирнэ. Тэгээд л бидний ертєнцєд дахин хєл тавьдаг ч байж магад. Гэхдээ єнгєрснєє санахгvйгээр.

Н.СYРЭН

Сэтгэгдэлүүд:

1. Habulhaan | 2009-06-29 17:04:23
Сарны нууц
Сар бол хүний хөл тавьсан нарны системийн цорын ганц тэнгэрийн биет юм. Манай гаригийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансраас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин тааврын - таамаглалын тоо буураагүй улам бүр өссөөр. Америкийн “Аполлон” хөтөлбөр дууссанаас хойш сарны тухай аажмаар мартагнаж, сансар судлалын чиглэлд тэмүүлж эхэлсэн. Сар өөрөө эрдэмтэд рүү шинэ шинэ таавруудыг илгээж эхэлсэн. 1994 оны 1-р сард автомат туршигчаар хөөрөгсөн “Клементина” хожим “Оддын дайны” хөтөлбөрийн эхлэл “Батлан хамгаалах санаачлагын стратеги”-ийн төгсгөл болсон үйл явдал анхаарал их татдаг. Энэ үйл явдлын зорилго хамгийн тэргүүний технологийн ололт түүний дотор шинэ хэт мэдрэмжит хэмжих төхөөрөмжийг турших явдал байсан. “Клементина” сарны гадаргуун зургийг 400 км зайнаас авч дэлхийд илгээсэн нь сарны урд хагаст байрлах өрхүүдийн ёроолд хөлдсөн ус байна гэсэн нь гайхал төрүүлсэн ба урьд өмнө сарыг хэзээнээс нааш амьдралгүй биет гэж үзсээр ирсэнтэй холбоотой. Сарны хоног газар дэлхийнхээс 28 дахин урт байдаг. Энэ хугацаанд сарны гадаргууд нарны гэрэл тусах ба тэнд агаар байхгүй, гадаргуун температур цельсийн 122 градус байдаг байхад мөс хаана байхав. “Клементина”-ын авсан зурганд нарны тусгал хүрэхгүй сарны хэсэгт хэд хэдэн өрхний гүнд мөс байж болохыг өгүүлдэг. Сарны өмнөд хагаст 2500 км голчтой, 12 км гүнзгий өрх байх ба тэр гүнд мөсний мөр байхыг эрдэмтэд үгүйсгэдэггүй ажээ. Ер нь саран дээр хаанаас ус ирсэн байх вэ?. Хэдэн түмэн жилийн тэртээ метеорын хамт саран дээр ус очоод зарим нь ууршиж үгүй болоод зарим нь өрхний гүнд хуримтлагдан үлдсэн байж болох. Гэхдээ энэ бол таамаг төдий зүйл. Америкийн сансар судлалын НАСА-агентлагийн мэр¬гэжилтнүүд сарны үндсэн 5 нууцыг томъёолж энэ чиглэлээр ШУ ажиллах болжээ. Сар хэрхэн газар дэлхийн дагуул бодсон бэ?, Сарны түүх ямар вэ? Саран дээр хэзээ хэрхэн өрх үүссэн бэ? Сарны агаар мандлын түүх ямар вэ?, Нарны аймгийн ямар таамаг сартай холбоотой вэ? Эдгээр нууцлагууд сарны өнгөрсөн түүхтэй холбоотой. Сарны ирээдүйн тухай юу хэлж болох вэ? Өөрийн замд тохиолдсон бүхнийг арчсан хүчтэй шуургын нөлөөгөөр унасан, үхсэн, эвдэрсэн, сүйдсэн хүмүүс. байшин барилга мод, бүхэл бүтэн хад толгод, бол байгалийн гамшиг билээ. Энэ гамшигийн өмнө ямар ч амьд ертөнц хүчин мөхөсдөнө. Иймэрхүү сүйрлийн тухайд Апокалипсист дурьдсан байх ба өдөр бүр хаа нэгэнтээ газрын гулсалт болсоор ирсэн. Эдгээр аймшигт заналхий¬лэл манай гаригийн дагуул сарны нөлөөгөөр болдог байна. Сарны нөлөөллийг уламжлалт ба уламжлалт бус ШУ судалсаар ирсэн. Бид сарыг манай газар дэлхийн жирийн дагуул бидний хувь заяанд хамаагүй гэж ойлгосоор ирсэн. Энэ жижиг дагуул татах хүчний хуулийн дагуу манай дэлхийг алгуурхан тойрон эргэж байдаг. Сар бидэнд ямар гамшиг авчирч болох вэ?. Сар манай дэлхийгээс 384000 км зайд оршино. Сарны голч 3476 км байдаг нь манай дэлхийн голчоос 4 дахин бага юм. Манай дэлхий сарыг татна, сар манай дэлхийг татна. Сар биднийг тойрон эргэнэ, бид сарыг тойрон эргэнэ. Ийнхүү хоёр гариг салшгүй шүтэлцээтэй. Сар байгаа нь манай дэлхий нарны аймагт багтах зайлшгүй нөхцөл болох ба үүний хажууд сар манай дэлхий дээр байгаа амьтай бүхнийг устгах тавилантай аж. Энэ аймшгийн зэвсэг нь сарны татах хүч гэнэ. Сар шөнө бидний дээгүүр эргэн өнгөрөхдөө татах хүчний талбайд орсон бүхнийг татна. Үүний хамгийн том илрэл бол далайн түлхэлт татралт. Сар хэзээ өөртөө их усыг татах үед татралт явагдаж, тойрог замд эргэлдэн газар дэлхийгээс холдож далайг таталтын талбайгаас гаргах үед түлхэлт явагдана. Ийнхүү эргэлдэн давтагдаж байдаг. Усны жирийн урсгал бол газар дэлхийн хөдөлгөөний шинж. Сар өөрийн таталтад далайг барьж байхад газар дэлхий өөрийн тэнхэлгийг тойрон эргэж байх тул ус эх газарлуу бус эх газар усруу хөдөлж байдаг байна. Сар хэзээ далайг татна газар дэлхий эргэлдэн усны хүчийг мэдэрнэ. Ийм тохиолдолд газар дэлхий өөрийн тэнхэлгээ тойрон эргэх хурдаа алдаж өмнөх хурддаа хэзээ ч эргэж хүрэхгүй болдог. Өөрийн эргэлтийн хэлийг газар дэлхий сансрын таталцлын талбайгаас дөрөв, таван тэрбум жилийн тэртээ нарны аймгийн гаригууд сансрын тоос, халуун хийн эргэлдэгч үүлнээс үүсч байх үед олж авсан байх. Үүнээс хойш газрын эргэх хурд саарсаар, алдагдсан эрч хүч дахин нөхөгдөхгүй. Сарны нөлөөллөөр газрын эргэлтийн хурд өдөр бүр 0, 00164 секундээр багасч, тэнхэлгээ тойрон эргэж байгаа газар дэлхийн хурд багасч байгаа нь алс хэтдээ аюултай үзэгдэлд хүргэх аюултай. 200 сая жилийн өмнө газар дэлхий дээр үлэг гүрвэл байх үед жилийн хоног 385 өдөртэй, газрын нарыг тойрон эргэх хугацаа удсан боловч хоног 23 цагтай байсан. 400 сая жилийн өмнө ургамал дөнгөж эхэлж байсан үед жилийн өдөр 405 хоног 21 цаг ЗО мин байжээ. Газар дэлхий хөгшрөхийн хэрээр өдрийн үргэлжлэх хугацаа уртасна. Сарны нөлөөллөөр газар дэлхий тэнхлэгээ тойрон улам удаан эргэсээр бидний дагуул сар тормозоо дарах үе дөхсөөр байгаа нь илт. Үүнийг ухаарахын тулд дүүрэн хүнтэй автобус хурдалж явахад гэнэт тормозлоход юу болдог билээ. Тэгвэл сар тор¬мозлоход уул байрнаасаа нүүхээр юу болох нь тодорхой.
Далдыг харагч гоц хүмүүс сар дэлхийн хоорондын бага зай нь ойр дотны хүмүүсийн үхэж байгаа үйл явцыг зүүдэндээ харах боломжтой болгосон гэдэг. Сарны хамгийн хүчтэй таталцал бүтэн сартай үед тохиолдох ба бөх организмыг хөнөөх ааш гаргаж болно. Ийм тохиолдол цөөнгүй байсан. Ихэнх тохиолдолд хүний организмын хамгааллын ажиллагаа хамгийн бага болсон нойрсох үед тохиолдоно. Бүтэн сартай шөнө толгой өвдөнө. Энэ үед гадуур явахгүй байх, сарны гэрэл орохооргүй цонхоо хаасан байх, орны дэргэд үгүй гэхэд аяга ус тавьсан байх хэрэгтэй. Сарны сүйрэл болоход газар дээр болж байгаа амьдрал, үхлийн үйл явцаас эрчим хүч хуримтлуулж авна. Хүний амьдралын алхам бүрийг сар хянаж байдаг. Жирийн нөхцөл байдалд сарны нөлөөллөөс гарч чадахгүй аллага, хулгай дээрэм хийх баатарлаг үйлс бүтээх бусдын төлөө амь биеэ золиослох алхам хийгддэг. Тэрч байтугай өдөр тутмын ажил хэргийн нэлээд хэсэг сарны нөлөөлөл дор явагддаг байна. Хэрэв бүх зүйл сарны нөлөөлөл дор явагддаг бол хүний өөрийн мөн чанар, хүсэл тэмүүлэл хаана байх вэ? Хэрэв амьдралын туршид сэтгэл оюунаа хүчирхэг, ариун байлгаж чадсан бол сарны засаглалаас хэсэгчлэн буюу бүтэн салж болохоос гадна үхсэний дараа тамд унахгүй байж болно. Тэгж чадаагүй дур зоргоороо, урсгалын дагуу хөвж өнгөрөөсөн бол хэцүү л байх байж. Үхэх цагт хүний биенээс эрч хүч болох сэтгэл оюуныг сар их хүчтэй цахилгаан соронзонгоор татаж авна. Тэрхүү сэтгэл оюуны хэсэг саранд очоод удаан байх ба хэрэв сэтгэл оюуны тэр чадварыг газар дээр гаргаагүй бол саран дээр нэлээд хүнд нөхцөлд өнгөрөөх болно. Саран дээр хүний оюун санаа ямарч өөрчлөлтгүйгээр орших ба үүнийг цэвэрлэгээ буюу огторгуйн уудмаар тэнүүчлэхийн өмнөх ахуйн хориг цээрийн хэлбэр гэнэ.
, Өглөө орой

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk