Илүү ихийг манай сайтаас

Роналдо кинонд тоглоно

Нэрт хөлбөмбөгчин Роналдо Ираны нэгэн кинонд тоглохоор болжээ. Бразилийн хөлбөмбөгчний менежерийн ярьснаар киноны зураг авалт Ливанд болох юм байна. Ираны найруулагч Мансура Сохрабпура болон Мохаммада Латыф нарын бүтээлд хөлбөмбөгийн хорхойтон 13 настай  Нейраб хэмээх палестин  охины тухай өгүүлэх гэнэ. Палесины дүрвэгсэдийн лагерьт амьдардаг  охин нэгэн хөлбөмбөгчнийг шүтэн биширдэг байжээ. Нэртэй тамирчин  Ойрхи Дорнодын орнуудаар аялж байхад нь ойроос харах гэсэн боловч чаддаггүй гэнэ. Бяцхан охин тэсрэх бөмбөгөнд өртөж нас бардаг тухай өгүүлэх аж. Энэ нь амьдрал дээр болсон үйл явдал юм.  Бразилийн хөлбөмбөг Роналдт энэ кинонд тоглосныхоо төлөө хэдий хэмжээний мөнгө авах тухайгаа мэдэгдсэнгүй.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk