Илүү ихийг манай сайтаас

Нийслэлийн төв замыг хэсэгчлэн хаана

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх 3.48 км замд давхар хучилтыг шинээр хийж, явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой зэргийг шинэчлэх ажил аравдугаар сарын 10-ыг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нийслэлийн төв замыг хэсэгчлэн хаахаар болжээ. Замын цагдаагийн газраас мэдээлснээр өчигдөр 22.00 цагаас эхлэн энэ сарын 21-нийг хүртэл баруун дөрвөн замаас УИД-ийн баруун талын уулзварыг хаах аж. Мөн өнөөдрөөс есдүгээр сарын 5-ны хооронд МУБИС-ийн зүүн талын уулзвараас “Бөхийн өргөө”-ний баруун талын уулзвар хүртэлх замыг хэсэгчилж хаахаар болжээ. Тиймээс жолооч нарыг зам шинэчлэх, нүхэн гарц барих хугацаанд Нарны зам, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн гудамжаар зорчиж байхыг замын цагдаагийнхан анхааруулж байна. Мөн “Ионсей” эмнэлгийн арын замд барихаар төлөвлөсөн нүхэн гарцын ажил эхэлж байна. Ирэх есдүгээр сарын таван хүртэл үргэлжлэх энэ ажлыг “Хотын зам” компани гүйцэтгэхээр тендерт шалгарчээ. 29.7 м урт, арван метр өргөн байх нүхэн гарцыг барихад 562 сая төгрөг зарцуулах аж. Уг гарцыг хйиснээр зорчигчийн аюулгүй байдал хангагдаж, автомашины урсгалд саад болохооргүй байх нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Дээр дурдсан засварын ажлуудыг хийж дууссаны дараа баруун дөрвөн замаас X хороолол хүртэл 1.6 км замыг шинэчлэх ажил эхэлнэ. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Долоон буудлаас Хайлаастын уулзвар, Дамбадаржаа руу эргэдэг уулзварын зам засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар тендер зарлаад байгаа юм байна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk