Илүү ихийг манай сайтаас

Найздаа туслахаар АНУ-д амьдардаг эх орон нэгтнүүдээ ханджээ

АНУ-ын Юта мужийн Солт Лейк хотын “LDS” эмнэлэгт нэгэн монгол бүсгүй цусны хорт хавдар гэх оноштойгоор эмчилгээ хийлгэж байна. Найз нөхөд нь эмчилгээний зардалд нь нэмэр болгох үүднээс мөнгө босгох ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Ирэх ням гаригт 12.00-22.00 цагийн хооронд Солт Лейк хотын Мацуд байрладаг  Япон үндэсний хоолны зоогийн газарт орсон орлогыг Урангоо бүсгүйн эмчилгээний зардалд хандивлах юм байна. Тиймээс тэд Америкт амьдарч буй эх орон нэгтнүүддээ товлосон өдөрт дээрх зоогийн газраар  үйлчлүүлэхийг уриалжээ. Мөн үүний зэрэгцээ анд нөхөд нь Урангоо охины тухай танилцуулгыг интернэтэд тавьсныг ийнхүү хөрвүүлэв.  Бидний анд найз Баатархуяг овогтой Урангоо 2009 оны есдүгээр сарын  5-нд цусны хорт хавдартай болох нь тогтоогдсон юм. Түүнээс хойш тэрбээр тууштай эмчилгээ хийлгэж байгаа ч үр дүнд хүрээгүй байна. Тэрээр 18 настай байхдаа Монголоос Юта мужийн Прово хотын Валлейн Их сургуульд суралцахаар анх ирсэн юм. Нэг жилийн өмнө Урангоо тус сургуулийг инженерийн мэргэжлээр амжилттай дүүргэсэн бөгөөд сургуулийнхаа хүндэт оюутан болсон юм. Эмч нар бүсгүйд цусны хорт хавдар хэмээх онош тавьтал түүний амьдрал гэрэлт ирээдүйгээр дүүрэн байлаа. Цусны шинжилгээгээр цагаан эсийн хорт хавдар туссан бөгөөд дархлааны тогтолцоог гэмтээж, өвчин бүх биеэр тархсан байна. Сүүлийн хэдэн өдрийн туршид Урангоод хими эмчилгээ хийсэн ч хавдрын эсийн идэвхжил нь хэвээр байгаа учир амь насанд нь аюул заналхийлсээр байгаа юм. Хэрэв бүсгүйд  яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхгүй бол тэрээр хорвоо дээр хэдэн сар л амьдрах үлдээд байна. Урангоод эрүүл мэндийн даатгал байхгүй учир эмчилгээний зардалд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм.  Мэс засал хийлгүүлэхийн тулд эмчилгээний зардлыг урьдчилан төлөх ёстой юм. Охиныг өвчтэй хэвтэж байх зуур хором мөч бүр өнгөрсөөр л байна. Түүний амь насыг аврахад та бүхнийг тусалж, хандив өргөхийг хүсч байна. Хагалгааны зардал 350 мянган ам.доллар юм. Хэрэв мэс засал хийлгэвэл Урангоо эдгэрэх магадлал 60 хувь байх юм. Түүнийг дахин инээмсэглэж, амьдрахад нь бидний туслалцаа хэрэгтэй байна. Хөөрхий охинд амьдрал бэлэглэж, бололцоогоороо хандив өргөхийг та бүхнээс хүсч байна. Та бүхний хандивласан доллар бүхэн бидэнд бүхнийг өөрчлөх боломж өгнө. Та бүхний энэрэнгүй сэтгэл, өглөгч занд гүнээ талархаж байна. Бурхан та бүгдийг ивээг.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk