Илүү ихийг манай сайтаас

MУЕ асан Н.Энхбаяр нэрээ татаж, Д.Зоригт сонгуульд өрсөлдөх шаанстай болов

zorigt

МАХН-ын бага хурал өндөрлөж, Д.Зоригтыг Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гарлаа.

Нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээр намын удирдах зөвлөлөөс Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригтын нэрийг дэвшүүлсэн бол, бага хурлын танхимаас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх санал гаргасан юм. Гэвч Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал хураалтад оруулах эсэхийг шийдвэрлээгүй байхад Н.Энхбаяр үг хэлж, нэрээ татаж буйгаа мэдэгдэв. Ийнхүү зөвхөн Д.Зоригтын нэр дээр санал хураалт явуулсан бөгөөд бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Санал хураалтад 185 гишүүн оролцсоноос 180 хүний саналыг хүчинтэйд тооцсон байна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk