Илүү ихийг манай сайтаас

Луувантай Талх

Луувантай талх Хэвлэ
 

Орц /30 ш хийхэд/

- 1кг гурил
- 1кг лууван
- 250 гр сүү
- 50 гр хөөлгөгч
- 150 гр элсэн чихэр
- 150 гр маргарин
- 1 ц/х давс
- хагас стакан хушга самар
- 1 ш өндөг

 

Хийх аргачлал

1. Луувангаа чанаж үрэгчээр үрнэ.
2. Хөөлгөгчөө бүлээн сүүнд хийж хутгаад, үүн дээрээ гурилныхаа хагасыг нь хийж сайтар хутгаж, хөөтөл нь дулаан газар байлгана.
3. Бэлэн болсон хөрөнгөндөө бүлээн луувангийн нухаш, элсэн чихэр, давс, үлдсэн гурил болон хайлуулсан маргарин, самар зэргээ хийнэ.үүнийгээ сайтар зуураад, хөөтөл нь халуун газар байлгана.
4. Зуурч бэлтгэсэн гурилаа талхны (булочкны) хэвэнд оруулж, тосолсон шарах шүүгээний тавиур дээрээ тавьж, өндөгөө хутгаж дээр нь түрхэнэ.
5. Үүнийгээ 200С д алтан шар өнгөтэй болтол нь шарна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk