Илүү ихийг манай сайтаас

Гондурасын цөллөгдсөн Ерөнхийлөгч эх орондоо буцан иржээ

Гурван сарын өмнө Гондураст төрийн эргэлт гарч, тус улсын Ерөнхийлөгч Мануэл Селайяг Коста-Рика руу цөлсөн хэрэг гарсан нь тус улсын төдийгүй дэлхий дахинаа шуугиан тариад байсан билээ. Харин тэрбээр өчигдөр эх орондоо буцан ирж, нийслэл Тегусигальпа дахь Бразилийн ЭСЯ-нд очжээ. Харин Гондурасын түр Засгийн газар Бразилийн ЭСЯ М.Селайяг хүлээн авч уулзсанд буруутгажээ. Гондурасын парламентын спикер асан Роберто Мичелеттийн тэргүүлж буй түр Засгийн газар онц байдал зарлажээ. Төрийн эргэлтээр огцорсон ерөнхийлөгч Мануэл Селайныг дэмжигч хэдэн мянган хүн Бразилийн ЭСЯ-ны дэргэд цугларснаас ийнхүү онц байдал зарласан байна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk