Илүү ихийг манай сайтаас

ДОХ-ын 57 дахь тохиолдол хөдөөнөөс илэрчээ

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) буюу ДОХ-ын 57 дахь тохиолдол илэрчээ. ДОХ-ын халдвар авсан орон нутагт амьдардаг аж. Түүнийг халдвар авсныг өнгөрсөн даваа гаригт лабораторийн шинжилгээгээр баталжээ. Эх сурвалжийн мэдээлснээр өвчтөн 25-30 орчим настай, ганц бие нэгэн аж.

Одоогийн байдлаар Монголд ХДХВ-ийн халдвар 1992 илэрснээс хойш 57 хүн бүртгэгджээ.  Өнгөрсөн хугацаанд тэдний найм нь нас барсан байна. Харин есөн хүн хүнд үедээ орсон учраас эмчилгээ хийлгэж байгаа аж.

Энэ өвчний тархалтын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаас тодруулахад “Эхний үед гадаадад ажиллаж амьдарч байсан хүмүүс энэ өвчнөөр халдварладаг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд дотроосоо тарж эхэллээ. ДЭМБ болон НҮБ-ийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн судалгаагаар 500-600 хүн ДОХ-ын халдвартай байгаа гэсэн тоо гарсан. Тэр хүмүүсийг эрт илрүүлэх, хяналтандаа авах нь чухал байна. Тиймээс иргэдийг сайн дурын үзлэгт хамрагдахыг зөвлөж байна” гэлээ.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk