Илүү ихийг манай сайтаас

Дээгий ял сонсох нь

Монголын нэг өдөр - PashiTsogtoo агентлаг

Дуулсан дуу, дурлалын тvvхээс нь харахад Дээгийг дэндvv уяхан зөөлөн нэгэн гэж vнэлмээр. Гэхдээ л хэзээний ааг омог ихтэй тэрээр vе vе хэрэг тарьж, олны хэл амны бай болсоор ирсэн. Олон жил уйлж дуулж хvлээсэн Жулианатайгаа гэрлэж хөөрхөн охинтой болсон Т.Дэлгэрмөрөнг фенvvд нь одоо л томоожиж, намба суух нь гэлцэж байсан билээ. Гэтэл мань эр төрийн цагдаагийн эрvvг хуга цохиж, хvнд гэмтээсэн хэргээр “Ганц худаг”-ын урьдчилан хорих төвд cap гаруй хоригдож байгаа. Хэдийгээр тvvнийг “Хар сарнай”-гийн Амраа ах нь батлан даалтанд гаргаж, Дээгийг баривчлуулсан найз бvсгvйгээ “төрхөмд” нь буцаасан тухай шуугиж байгаа ч Дээгий энэ хугацаанд урьдчилан хорих төвөөс гараагvй аж.

Арван жил “хамтдаа лаг” байж рок попын хvрээнд чамгvй өндөрлөгт хvрсэн хамтлагийн нөхөд нь тvvний хэргийг их юманд бодолгvй эргэж тойрох ч vгvй явсан бол саяхнаас “тvргэн” авч ял зэмгvй суллуулах талаар хөөцөлдөж байгаа гэсэн. Явж явж жирийн иргэн биш мөрдөс нэгт цагдаагийнхаа эрvvг хугалуулсан шvvх прокурорынхон Дээгийг ч ёстой хорхойтой араандаа чангахан зуужээ. Амайгийн тархинд гэмтэл учруулсан хэрэг хэдэн жилийн өмнө vйлдсэн ч ял шийтгэл хvлээгээгvй дуучин Т.Дэлгэрмөрөнд давтан хэрэг гэсэн шалтгаанаар 3-5 жилийн ял төлөвлөсөн аж. Юутай ч өдийг хvртэл батлан даалтанд гаргаагvйг бодоход ял оноож байж л салах бололтой. Рок попын тайзнаас “аавынд” очих дуучны тоо Дээгийгээр нэмэгдэнэ гэхэд даанч харамсалтай.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk