Илүү ихийг манай сайтаас

Бяслагтай бялуу

Бяслагтай бялуу Хэвлэ

Орц /8-10 порц/

- 300 гр үйрүүлсэн жигнэмэг
- 110 гр хайлуулсан масло
- 600 гр цөцгий, сүүгээр хийсэн зөөлөн бяслаг
- 520 гр цагаан зөөлөн бяслаг
- 300 гр элсэн чихэр
- 1 х/х ванилын охь
- 6 ш өндөг
- 400 гр зөөхий

 

Алхам - Хийх арга

1. 150 С-д зуухаа халаана.
2. Маслоо үйрүүлсэн жигнэмэгтэйгээ холиж сайтар хутгана.
3. Энэ зуурмагаа тусгай бялууны хэвэндээ хийж сайтар дарж хавтгайлна
4. Цөцгий, сүүгээр хийсэн бяслагаа саванд хийж, зөөлөн цагаан бяслаг, элсэн чихэр мөн ванилын охио нэмээд гар хутгагчаар сайтар хутгаж холино.
5. Өндөгөө холимогтоо нэг нэгээр нь ээлжилж хийж хутгана.
6. Цөцгийгөө зуурмагтаа хийж хутгана. Гэхдээ цохиж болохгүй.
7. Доор нь нухсан маслоны жигнэмэгтэй саван дээрээ зуурмагаа жигд тарааж хийснээр зууханд хийхэд бэлэн болж байна.
8. Зуухныхаа доод хэсэг рүү байрлуулж, 1 цаг 15 минут жигнэнэ.
9. Болсоны дараа зуухнаасаа гаргаад доод тал нь 4 цаг хөргөгчинд хөргөнө.
10. Хөрсөний дараа бялууныхаа ирмэгээр хутга гүйлгэж савнаас нь салгаж гаргаад дээр нь нунтаг элсэн чихэр цацаж, зүсэм бүр дээрээ улаалзганаар чимэглэвэл зохистой.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk