Илүү ихийг манай сайтаас

Б.А.Игошин нас барахаасаа өмнө УМБГ-т шалгагдаж байжээ

Нийслэл таймс сонин

Манай улсад алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Алтандорнод Монгол” ХХК-ийн дэд захирал Б.А.Игошин зуурдаар таалал төгсч олныг шуугиулаад байна. Тэрбээр энэ жил нас сүүдэр 73 зэрэгцэж байсан ахмад геологич байжээ.


Талийгаачийг өнгөрсөн бямба гаригт буюу 19-нд өөрийнхөө “Nadia” маркийн автомашин дотроо нас барсан байсныг цагдаагийнхан олжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр гадны ямар нэгэн нөлөөгүй зүрх нь гэнэт хаагдсан гэж дүгнэж байгаа аж. Харин тус компанийн ажилчид түүнийг албан тушаал мөнгөний асуудлаас болж амиа алдсан хэмээн жиг жуг хийж байгаа. Хэргийг одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас тодруулах гэсэн боловч хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Цааш явж Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Алтандорнод Монгол” ХХК-ийн байранд очлоо. “Алтандорнод Монгол” ХХК дөрөвдүгээр хорооллын 7 дугаар байрны нэг орцыг бүтнээр нь эзэмшдэг юм байна. Биднийг очиход Монгол, Орос хоёр харуул угтсан юм. Тэд “Энэ хэргийн талаар мэдээлэл өгөх хүн байхгүй, манай удирдлагууд бүгд ОХУ-руу явсан” гэх шалтгаанаар дотогш оруулсангүй. Дэд захирлынх нь гэнэтийн үхэл ийнхүү тус компанийг нэлээд бужигнуулж үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон аж. Ирэх долоо хоногоос хэвийн үйл ажиллагаандаа шилжих байх хэмээн харуул нь хэлсэн юм. Б.А.Игошин нас барахаасаа өмнө УМБГ-т Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдан сэжигтнээр шалгагдаж байсан юм.

Єөрөөр хэлбэл тус компанийн нууцлаг ноётон С.В.Паушокийн өмнөөс шалгагдаж байсан гэсэн үг. Талийгаач тус компанийг алсаас удирддаг С.В.Паушок хэмээх эрхмийн амыг харсан нэгэн байсан гэх юм билээ. Түүнийг ажилчид нь хууль эрх зүйн орчин, ажилчдын эрх ашиг гэхээсээ илүү компаныхаа талд аливаа асуудлыг шийдвэрлэдэг нэгэн байсан тухай ярьж байна. Тэрээр ажлаа ихэвчлэн нийслэл дэх төв офиссоосоо удирдан явуулдаг байжээ.

niislel1

Өнгөрсөн оны дөрвөн сараас шалгагдаж эхэлсэн уг хэрэг шийдэгдэлгүй жил тойрч буйн шалтгаан нь «Алтан дорнод Монгол» компанийн ерөнхий захирал С.В.Паушокоос хамааралтай ажээ. Учир нь үлэмж хэмжээний татвараас зайлсхийж Монгол Улсын Засгийн газрыг олон улсын арбитрийн шүүхэд өгч их хэмжээний мөнгө нэхэмжилсэн С.В.Паушок эх орон руугаа зугтан алга болсноос хойш Монголд дахин ирээгүй байгаа билээ. Харин С.В.Паушоктой холбогдуулан зайлшгүй шалгах шаардлагатай баримт сэлт байгаа аж. Ямартаа ч тус компанийн дэд захирлын энэхүү гэнэтийн үхлээс үүдэн манай улсын Засгийн газар ОХУ-ын цагдаагийн газартай хамтран «Алтандорнод Монгол» компанийн эзэн С.В.Паушокийг баривчлан авчирахаар болсон гэх мэдээ байна. Энэхүү С.В.Паушок хэмээх нөхрийн үүх түүхийг сонсохнээ Монгол, Орос ажилчидтайгаа бүдүүлэг харьцдаг тэдэнд гэрээнд заасан хэмжээнээс бага цалин өгдөг, ажилчдын эрх ашгийг үл хүндэтгэдэг нэлээд зальжин өөдгүй хүн хэмээх тодотгол ихэнхдээ сонсогддог.

Тэрээр нөлөө бүхий хүний жолооч хийж байгаад охинтой нь гэрлэж хадам аавынхаа ач ивээлээр Монголд хөл тавьсан нэгэн аж. Арван жилийн өмнө Монголд ирэхдээ ХV хорооллын сууцанд амьдарч байжээ. Тухайн үед хадам аавын нэр хүндийн туслалцаатайгаар томоохон зээлийг ОХУ-аас оруулж ирж чадсанаар одоогийн уурхайнуудынхаа эхлэлийг тавьж Монголын алтыг зөөж эхэлсэн түүхтэй. «Алтандорнод Монгол» ХХК нь Төв аймгийн Заамар суманд 6000 га газрыг эзэмшдэг. Хүдрийн алтны хайгуулын 15 лиценз эзэмшиж байгаагийн дотор Сэлэнгийн Єлөнт, Архангайн Цэнхэрт, Заамарын Бумбатын хөндийд байрлах алтны уурхайнуудыг худалдан авчээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл «Алтандорнод Монгол» ХХК охин компанийнхаа нэрээр их хэмжээний алт олборлосон хэрэг юм. Монгол Улсын Засгийн газрыг олон улсын арбитрийн шүүхэд өгч их хэмжээний мөнгө нэхэмжилсэн «Алтандорнод Монгол» ХХК-ийн эзэн С.В.Паушокийн эзэмшлийн эрхийг манай улсын Засгийн газраас хааж, нэр дээр нь байсан лицензийг нь хүртэл хурааж авсан. Гэтэл «Алтандорнод Монгол»-ын охин компани өнгөрсөн долдугаар сарын сүүлээр өрөмдлөгийн машин оруулж ирэн Төв аймгийн Заамар, Хайлаастын аманд алт олборлох ажил эхлүүлсэн аж. Тус компани өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол улсаас нийт 90 кг алт олборлосон ажээ. Тэдний орос, монгол хэдэн зуун ажилчин энэ зунаас хойш «өрөмдлөгийн ажил эхлэхээр цалин, мөнгө өгч эхэлнэ» гэсэн эзэн Б.С.Паушокийн үгэнд найдаж цалингаа хүлээн гомдолтой суугаа аж.

Хамгийн гайхалтай нь Монгол Улсын Засгийн газраас эрхийг нь хориглосон компани үйл ажиллагаагаа явуулж байгаа нь өнөөдөр ил тод байсаар байна. Харин Алтандорнод ХХК-ийг алсаас үйл ажиллагааг нь явуулдаг гэх зальжин эрхэм С.В.Паушок үнэнч албатаа алдсанаар удахгүй Монголд баривчлагдан ирж магадгүй болоод байна. Зарим албан бус мэдээллээр талийгаач Б.А.Игошины цогцсыг ОХУ-руу явуулахаар болсон сураг байна.

Т.Сэлэнгэ

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk