Илүү ихийг манай сайтаас

Амьдрал чи үзүүргүй уяа by Frank

Амьдрал чи үзүүргүй уяа by Frank

Хаа ч юм хаа нэгтээ нэг уяа хөврөөд л...
Хаанаас олохоо мэдэхгүй хөөгөөд байгаа ч юм шиг энэ амьдрал өөрөө сонин сайхаан. Амьдралд бид өнгөрсөний тухай ярихын тулд биш, ирээдүйгээ сайхан бүтээх гэж зүтгэдэг. Ингэвэл зөв амьдрал, зөв гольдрол. Хэрэв та өнгөрсөнөөрөө бахархаж амьдардаг бол их л хөгшин хүн болж таарах нь. Харин ирээдүйн тухай эргэцүүлж ихийг бүтээхийг мөрөөдөж байгаа бол залуу хүн. Учир нь залуу хүний хувьд ирээдүй гэдэг бол өнгөрсөний эхлэл байдаг. Иймд өөрөөсөө эхлээд ирээдүйг бүтээж сайн сайхныг мөрөөдөж, сайхан амьдрах хэрэгтэй. Өнгөрсөнийг бүү хар. Зөвхөн урдахаа л хар. Хэрэв таны урд муу муухай, худал хуурмаг байхгүй. Та түүгээр дайрч гарахгүй л бол өнгөрсөнд бас тийм дурсамж, дурдатгал үлдэхгүй. Хэзээ нэгэн цагт өөрөө та өндөрлөгт хүрээнд өнгөрсөнийг харахад хэсэг хугацааны өмнөх ирээдүй чинь таныг угтах ба өөрийн бүтээлээр бахархахгүй байхын аргагүй. Амьдрал хөгшин хүний хувьд үзүүргүй уяа боловч залуу хүний гарт амьдралын уяаны үзүүр атгаатай байдаг юм. Өөрийнхөөрөө амьдралаа бүтээ. Хүнийхээр биш...
Амжилт хүсье.

 

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk