Илүү ихийг манай сайтаас

“Hero” интертайментын захирал, найруулагч Б.Баатар: Би буруу хүн сонгочихож, Д.Болдыг дэмий ч тоглуулав уу гэж эргэлзэж байсан

Баяраа, Үрлээ, Дэлгэр гурвын хайрын түүх тэртээх 25 жилийн өмнө залуусыг байлдан дагуулж дор бүрнээ сэтгэлдээ хөнгөн гуниг тээн тэдний амьдралыг бодит мэт санаж санааширч байсан. Тэгвэл тэдний амьдрал энэ хугацаанд хэрхэн үргэлжилж буйг хүссэн хүн бүр үзэж болох нь. Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон “Би чамд хайртай” киноны 2-р анги үзэгчдийн хүртээл болж эхэлсэн даруйдаа сайшаагдаж буй. Хэр баргийн хүний зориглож чадахгүй агуу бүтээлийн үргэлжлэлийг хийхээр ханцуй шамласан “Hero” интертайментын захирал, найруулагч Б.Баатартай уулзаж, ярилцсан юм. Кино урлагт өөрийн хувь нэмрийг оруулж анхныхаа бүтээлээр чадал чансаагаа харуулж буй залуу найруулагчийн хувьд Монголын урлагт клип гэдэг зүйлийг хийсэн шиг хийж амьдруулж чаддаг хөдөлмөрч нэгэн юм.

-”Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангийг үзэгчид тэсэн ядан хүлээж байлаа. Энэ том бүтээлийг үргэлжлүүлэн хийж, олны хүртээл болгосон найруулагчийн хувьд сэтгэгдэл ямар байна?

-Энэ кино бол миний хувьд бие даасан анхны кино. Мэдээж уран сайхны кино гэдэг бол олон хүний оролцоогоор бүтдэг зүйл шүү дээ. Үнэхээр “Бүх урлагийн хаан кино” гэж үг бий. Тийм байхаас аргагүй. Урлаг маань өерөө нийлж нэг том бүтээл болж чаддагаараа кино урлаг гэдэг агуу юм.

-Яагаад заавал энэ киноны 2-р ангийг хийх болов. Б.Балжинням, И.Нямгаваа гэдэг хоёр том найруулагчийн бүтээл. Хүмүүст анхны сэтгэгдлээр үлдсэн кино шүү дээ?

-Ямарваа нэг зүйл ахих ёстой. Бид тэр уран бүтээлчдийн залуу халаа. Аливаа юм уламжлагдаж явах ёстой. Энэ хүмүүсийн ажлыг уламжлан авч үлдэх үүрэгтэй шүүдээ. Киноурлаг гэдэг үйлдвэрлэлийг энэ үед байгаа залуучууд бид галыг нь таслахгүй авч явах үүрэг яалт ч үгүй ирсэн. “Би чамд хайртай” киноны 2-р ангийг хийхээс илүү том үүрэг бол энэ. “Монголын кино урлаг энэ үед их муудсан юм” гэж хэл үүлэх бол тэр үөд байсан уран бүтээлчдийн хувьд их гутамшигтай. Тийм учраас энэ шинэ үед ажиллаж амьдарч байгаа уран бүтээлчийн хувьд чанартай сайн бүтээл олноор нь хийх хэрэггэй гэж боддог. Мэдээж уран бүтээлч болох замыг сонгосон бол ард түмэндээ урлагийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж, гоо зүйн таашаал өгөхийг би хувьдаа баримталдаг.
Тэр утгаараа “Би чамд хайртай” хэмээх биднээс урд үеийн залуучуудын сэтгэлд хоногшсон, гэгээн киноны 2-р ангийг хййх хэрэгтэй юм байна гэж бодсон. Нийгмийн хувьд ч гэсэн өнөөдөр Монголд эерэг, их зөөлөн кино дутагдадтай байна. Нийгэм нь өөрөө тийм болохоор ч тэр үү хүчирхийлэл, хурц үйл явдалтай кино их хийгдэж байна. Тэртээ тэргүй хүмүүсийн амьдрал стресстэй байхад урлаг нь бас дарамттай байвал хэцүү биз дээ. Тэгэхээр зөөлөн, эерэг, гэгээн зүйлийг урлагаар дамжуулж хүмүүсийг тайвшруулах хэрэгтэй гэж боддог.

-Кино үйлдвэрээс эрхийг нь авсан ч гэсэн Америкт байгаа И.Нямгаваа найруулагчтай холбоо барьсан уу? Таны хийсэн 2-р ангийг яаж хүлээж авах бол?

-Харамсалтай нь бид нар И.Нямгаваа найруулагчтай холбоо барьж чадаагүй. Энэ киноны 2-р ангийг хийлээ гээд уран бүтээлч хүн учраас И.Нямгаваа найруулагч дургүйцэхгүй байх. Яагаад гэхээр хийсэн уран бүтээл нь өдий хүртэл амьтай байж, удаан амьдарсан. Киноны эрхийн хувьд Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонго өөрөө “Би чамд хайртай” киноны 2-р ангийг хийх үү? гэсэн саналыг тавьсан болохоор хууль эрхийн тухайд баталгаажсан. Б.Балжинням найруулагчтай би удаа дараа уулзсан. Маш уриалгахан хүлээж авч, маш их тусалсан. “Кино хийдэг хүнд бэрхшээл их тулгардаг юм. Амжилт хүсье. Би бас та нарт проблем болмооргүй байна” гэсэн. Ингэж хүлээж авсанд нь маш их баярладаг. Яг үнэндээ миний хувьд маш том аз завшаан. Миний хамгийн их хүндэлж, бахархаж явдаг хүн бол Б.Балжинням найруулагч. Монголын алдартай кинонуудыг хийсэн агуу уран бүтээлч шүү дээ. Тэр том уран бүтээлчийн хийсэн киног залгуулж хийнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм.

-Хамгийн сайн шүүгч мэдээж үзэгчид. Яаж хүлээж авах бол гэхээс жаахан эмээж байна уу?

-Үзэгчдийн сэтгэлд хүрч чадвал болох нь тэр. Угаасаа “Би чамд хайртай” киноны 2-р ангийн зорилго бол нөгеө хүүхдээ тэврээд хоцорсон охин яасан бол, нөгөө хэн нь яаж яваа бол гэж бодит амьдрал гээд бодчихсон
хүмүүст киног үргэлжлүүлж сэтгэлд нь хүрэхүйц сайн сайхнаар хүргэхийг хүссэн. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон кино болохоор яаж хүлээж авах бол гэж их бодсон. 2-р ангийг хийнэ гэхэд хүмүүс их сайхан хүлээж авсан.

-Д.Болдын хувьд мэргэжлийн талаасаа дутмаг тоглосон юм шиг санагдлаа?

-Урлаг гэдэг өерөө оньсого мэт байдаг. Хүмүүст таашаал өгч нөгөө талаас цочирдуулж байх хэрэгтэй. Тэрний нэг хэлбэр юм л даа. Д.Болд бол Монголын хамгийн алдартай поп дуучин. Тийм ч учраас ард түмний хайртай кинонд тоглоно гэдэг цаанаа Монголчууд эв нэгдэлтэйгээр юм хийж чаддаг юм байна, монгол залуус нэгдэж дэлхийн хэмжээнд биш юмаа гэхэд Азийн хэмжээнд стандартыг хангаж чадна гэдгийг харуулахыг зорьсон. Техник технологийн хувьд стандарт хангасан. Яг л уран сайхны киноны үйлдвэрлэл яаж хийгдэх ёстой тэр дамжлагын дагуу явагдсан кино гэж би хэлж чадна.

-Зураг авалтын үеэр Д.Болд таны “уурыг” хэр барав?

-Хүмүүс Д.Болдын тоглосон чадварыг янз янзаар үнэлэх байх. Найруулагчийн хувьд би Болдыг гайхалтай сайн тоглолоо гэж боддог. Мэргэжлийн бус хүн мөртлөө сайн тоглосон. Ганцхан мэргэжлийн бус хүн Болд байсан. Энэ кинонд ганцхан ороод гарч байгаа дүрд хүртэл том том уран бүтээлч тоглосон. Яагаад энэ хэсэгхэн дүрд жишээ нь Мягмарнаран гуай Төмөрбаатар гуай тоглосон бэ гэхээр Монголын үндэсний том кино болж чадсан, бүх хүмүүст таалагдсан кино байгаасай гэж зорьсон. Би Болдод их баярлаж байгаа. Арай ч ийм хэмжээнд тоглоно гэж бодоогүй. Чадах болов уу даа гэж маш их айж байсан. Би ер нь Болдыг сонгодоггүй байж, буруу хүнд санал тавьсан юм болов уу гэж бодож байсан. Тэгтэл үнэхээр өөр байлаа. Мөн хөгжмийн зохиолчийн хувьд маш сайн ажилласан. Их сайн хөгжмийн зохиолч юм байна гэдгийг нь мэдэрлээ.

-Сайхан кинонд хошин урлагийн жүжигчид тоглууллаа гэх хүмүүс нэлээд байсан. Гэхдээ Амбий, Өөскө хоёрын дүр илүү чимж өгсөн юм шигээ?

-Тийм шүү. Өскөгийн дүр хүмүүст их таалагдаж байгаа. Би энэ киног уянгын, классик хэлбэрээр хийж болох л байсан. Яагаад татгалзсан бэ гэхээр Монголын нийгэм өөрөө монотоны болчихсон. Гараад явахад наад зах нь машины түгжрэл их, замуудыг хаачихсан бүх юм проблемтай ийм үед би ард түмэндээ хүнд уран бүртээлийг хүргэмээргүй байна л даа. Эерэг энергитэй, гоо сайхны таашаалөгөхуранбүтээлийг хийхгүй бол би их буруу юм хийх гээд байгаа юм шиг санагдсан. Бүх насныханд таалагдах гэгээн сайхан кино хийхийг зорьсон. Дүр сонголтын хувьд мэдээж дуучин Д.Болдыг би өөрөө сонгосон. Золбоогийн дүр болох Ундралыг манай туслах найруулагч Эби сонгосон. Ерөнхийдөө киноны жижиг дүрд тоглох зарим туршлагатай сайн жүжигчдыг Д.Дамчаа гуай сонгосон. Энэ кино маань агуу жүжигчний хамгийн сүүлийн уран бүтээл байлаа. Одоо бодоход Д.Дамчаа гуайн маань хэлсэн үг болгон надад захисан захиас сургааль байсныг мэдэрч байна. Миний хувьд энэ агуу уран бүтээлчтэй хамтарч ажилласан нь маш том хувь заяа юм.

-Зураг авалтын үед Д.Дамчаа гуайн сэтгэл санаа, бие ямархуу байсан бэ. Киноноос харж байхад нэлзэд тааруухан байсан юм шиг?

-Эхлээд зохиолоо уншаад өөрт нь их таалагдсан. Тэгээд “За би зөвлөх маягаар ажиллая” гэсэн. Ерөнхийдөө эрүүл мэндийн хувьд их сайн байсан. Бие нь зовиургүй байсан болохоор бид нарын вьд гэнэт ингээд явчихна эж ерөөсөө бодоогүй. Үнэхээр харамсалтай юм болсон. Гэхдээ бидэнтэй хамтарч сүүлчийнхээ уран бүтээлийг хийж чадлаа. Үнэхээр ноён нуруутай, авьяастай хүн гэж өөр байдаг юм байна. Агуу уран бүтээлч, амьдрал дээр ч агуу хүн гэж байдаг юм байна гэдгийг би сайн мэдэж мэдэрлээ. Хангай буюу Эрдэнэбилэгийн дүр, Өскө хоёр бол энэ кинонд яг миний зохиож гаргасан дүр. Энэ хоёр дүрдээ ч их хайртай. Бусад дүр бол угаасаа нэгдүгэйр ангиас зайлшгүй байх ёстой дүрүүд шүү дээ. Миний зохиосон хоёр дүр хүмүүст энерги өгч чадах байх. Амбий маань оролцсон. Уярал, ухаарал, инээдэм бүхнийг өгч чадахаар дүрүүд гэж хэлнэ. Ямар ч хүн энэ киног үзээд гарч ирэхэд гэрт байсан проблем нь, сэтгэлийн бухимдал нь жаахан ч гэсэн хөнгөрөөд гарвал энэ киног хийсний хамгийн том” зорилго. Тэрнээс биш кино үзчихээд гэртээ хариад хоолоо идмээргүй, бүр гэртээ харимааргүй санагдахаар дарамттай кино яг үнэндээ Монголчуудад хэрэггүй.

-Сүүлийн үед манайд кино их хийгдэж байна. Найруулагч хүний хувьд ямар болдолтой явдаг вэ?

-Энэ бол сайн л даа. Хамгийн гол нь стандартын хувьд үйлдвэрлэлийн технологи алдагдаад байгаа. Өнгө, дуу оруулалт, хөгжмийн хувьд дутмаг байна. Ерөөсөө нэг дуу зохиогоод тэрнийхээ понограммыг ард нь тавиад байдаг. Хөгжмийн зохиолч, зураач, дууны найруулагч, ам баригч гэдэг энэ том үйлдвэрлэлийн нэг хэсгийг тэр чигт нь аваад хаячихсан. Тэгээд тэрийгээ Монголын уран сайхны кино гэхэд алдагдалтай санагдсан. Ж.Солонго ах тэр тал дээр надад маш том шаардлага тавьсан.

-Хугацааны хувьд ч бараг 1 сарын дотор кино хийчихдэг болж. “Би чамд хайртай 2″ кино хэдий хугацаанд хийгдэв. Хэр их хөрөнгө мөнгө зарцуулагдав?

-Нэлээн удаан хийгдсэн. Зураг авалтыг 3 cap хийлээ. Тэрнээс өмнө зохиол дээр тодорхой хугацаанд ажилласан. Ерөнхийдөө одоо гарч байгаа кинонуудаас хамгийн удаан хийгдсэн нь “Би чамд хайртай 2″ кино. Яалт ч үгүй стандартын дагуу хийж байгаа учраас урт хугацаа шаардагдсан. Нийтдээ 5 сарын хугацаанд хийгдлээ. Энэ бол Монголчуудын хүсэлтээр хийгдсэн кино гэж би хэлнэ.

-Кино урлаг бол Монголд тэгтлээ их ашиг орлого олохоор шоу бизнес болчихоогүй байна. Гэхдээ та нарын хувьд тодорхой хэмжээний ашиг бодож тооцоолж байгаа байх? 21 аймагт нээлтээ хийлээ?

-Яг үнэндээ би энэ тал дээр ашиг хараагүй. “Hero” интертайнментийн хамт олон, кинонд тоглосон хүмүүс ч их хэмжээний ашиг харж, баяжиж, од болох гэж тоглоогүй. Гоё кино хийчихээд тэрийг хүмүүс үзэж “Ямар гоё юм бэ” гэхийг сонсч кайф авахыг л хүссэн. Би бол цэвэр уран бүтээлч хүн. Уран бүтээлээсээ кайф авч амьдардаг. Хэсэгхэн амьдрах энэ хугацаанд хүн сэтгэл санаагаараа өөдрөг, өөрийнхөөрөө амьдарч хамт олонтойгоо гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрахыг л эрхэмлэдэг. Ашиг олохын хувьд мэдээж энэ зах зээл өөрөө бизнес. Дээр үед кино хийхэд улсаас мөнгийг нь өгдөг байсан бол одоо тийм юм байхгүй ш дээ. Надтай хамтран ажилласан Unitel компанийн маркетингийн албаны дарга Болддоо их баярлалаа. Миний уран бүтээлд Unitel компани байнга тусладаг. Pepsi, АПУ компаний захирал Батсайхан ах гээд олон найз нөхөд тусалж дэмжсэн. 21 аймагт, хотод зэрэг нээлтээхийлээ. Ерөнхийдөө билетний борлуулалт маш сайн байна. Зарагдаж дуусч байна гэж сонслоо. Гэхдээ өнөөдөр Холливудын маш том том кинонууд зэрэгцэж гарч байгаа учраас Монголын уран бүтээлчдмйн хувьд маш том шалгуурыг давж гарах шаардлагатай байгаа юм.

-”Hero” интертайнмент клип, рекламыг маш сайн хийдэг, тэр хирээрээ маш өндөр үнэтэй гэдэг. Баатар найруулагч хэр баян хүн бэ?

-Ямарваа мэргэжлийн уран бүтээл өндөр үнэлэмж шаарддаг. Яагаад гэхээр мэргэжлийн хүн бол хэзээ ч үнэгүй юм хийдэггүй. Үнэ бол дагаад байх ёстой зүйл. “Неrо”-г үнэтэй гэж ярьдаг. Би тэр хүнд тэр хэмжээний мэргэжлийн уран бүтээл хийхийн тулд мэргэжлийн ажилчид, тоног төхөөрөмжтэй байж хийнэ. Манайх бол normal гэж боддог. Би Монголын ард түмнээ хүндэлдэг. Аль болох чанартай сайн уран бүтээл хийж хүргэхийг хүсдэг. 30 секундын рекламыг 20 гаруй хүн 7 хоног маш их хөдөлмөрлөж хийдэг гээд бодохоор олсон орлого маань бидний хөдөлмөрийн хөлсөнд л таардаг.

-Ундрал эгч та хоёр кинон дээр хамт ажиллаа. Хүүхэд чинь нялх байгаа болохоор жаахан хүндрэлтэй байв уу?

-Манай хүүхэд эгчтэйгээ байдаг юм. Манай дүү бий л дээ. Уран бүтээлч гэр бүлд ирсэн хүү учраас аав ээж хоёрыгоо их ойлгож уйлж зовоогоогүй. Ийм сайн хүү заяасан бурханд баярладаг. Хүү маань аав ээждээ тусласан гэсэн үг шүү дээ. Бид хоёр кино гээд энэ хэдэн cap өглеөнөөс орой болтол ажиллаж байхад их дуулгавартай томоотой байсан(инээв. сур). Би уран бүтээл хийж өдий хүрсэн ч хүүхэд гэдэг хүний амьдралын хамгийн сайхан, гайхамшигтай бүтээл байдаг юм байна. Хамгийн үнэтэй уран бүтээл болох хүү маань гэрт байна. Хоёрдахь уран бүтээл маань “Би чамд хайртай” кино сая төрлөө. Үнэхээр сайхан байна.

-Эхнэрээ төрөхөд таныг дэргэд нь байж, бичлэг хийсэн гэж байсан. Гэхдээ л өөрөө аав болж байгаа хүн камер бариад зогсолгүй нэлээн сандарсан биз?

-Тийм үед сандардаг юм билээ. Яаж ч бодсон “орших уу, эс орших уу” гэдэг шиг аз жаргал, айдас хоёрын дунд зогсож байж би юу гэж тайван зураг аваад инээгээд зогсож байхав. Маш хэцүү байдаг юм билээ. Фото аппараттай орсон л доо. Хүүгийнхээ төрж байгааг авсан. Гэхдээ нэг их зураг аваад байх боломж байгаагүй. Урьд нь би төрж байгаа хүмүүсийн зураг авч байсан. Өөрийн эхнэр төрнө, өөрийн хүүхэд төрнө гэдэг шал өөр байдаг юм билээ. Ээжийгээ маш их хайрласан. Эхнэрийгээ их хайрласан. Ер нь тийм үед нөхрүүдийг оруулж байх хэрэгтэй юм байна гэж би бодсон. Эхнэрээ ойлгож хайрлаж үнэ цэнэтэй олдсон гэдгийг илүү их мэдрэх юм шиг санагдсан. Эх хүн төрнө гэдэг их гоё процесс юм билээ.

-Хэр сайн аав бэ. Цаг зав багатай болохоор бага эрхлүүлж байна уу?

-Цаг зав байдаггүй л дээ. Гэхдээ миний хүү аавдаа их сайн. Ээжээсээ илүү сайн. Тэгэхээр ямар аав бэ гэдэг нь ойлгомжтой байх.

-Ундрал эгч таны мөрөөдлийн охин байсан гэдэг. Та анх юунд нь татагдаж байв. Тэр сайхан үеэ дурсвал?

-Бид хоёр уран бүтээлээр холбогдож анх танилцаж байсан. Оюунбилэг эгчийн дуун дээр клип хийж байхад Ундрал тэр клипэнд тоглож байсан юм. Тэр үеэс л бид хоёр холбогдож сайхан амьдрал зохиолоо. Урлаг гэдэг агуу зүйлээр холбогдож аз жаргалтай амьдарч байна. Би уран бүтээлч болсондоо маш их баярлаж явдаг. Би хэрэв уран бүтээлч болоогүй бол ийм гоё бүсгүйтэй ханилж, хөөрхөн хүүтэй болж, яг одоо тантай киноныхоо тухай яриад суухгүй байх байсан. Аав ээждээ их баярлаж байна.

-Таны аав ээж ямар хүмүүс байдаг вэ?

-Аав маань зураач, ээж багш хүн бий. Би өөрөө зураач, багш мэргэжилтэй. Уран бүтээлч болох юмсан гэж бүр багаасаа боддог байсан. Хүсэл маань биелэсэн болохоор их сайхан байдаг.

-Энэ киногоор шинэ залуу, чадалтай кино найруулагч төрлөө гэж дүгнэж байгаа. Цаашид таниас олон сайхан бүтээл төрнө байх?

-Би өөрийгөө таниулах гэж кино хийгээгүй. Монгол гэдэг бүхэл бүтэн үндэстэн юм чинь кино урлагтай байх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд үгүй юмаа гэхэд Азийн хэмжээнд кино хийдэг байх хэрэггэй. Миний хувьд цаашид олон сайхан кино хийнэ гэж бодож байна.

-Танд баярлалаа.

Ч.Сараа

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk