Илүү ихийг манай сайтаас

Д.Чулуунбат: Б.Амархүү яасан гэж бид нартай хамт явах юм

 Д.Чулуунбат: Б.Амархүү яасан гэж бид нартай хамт явах юм

Улаанбаатар Таймс - ПашиЦогтоо агентлаг

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа дуулиан бол “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн Эрдэнэтэд явж байгаад автын осол гаргаж хүний аминд хүрсэн хэрэг юм. Хэрэг гарах үед түүнийг мансуурсан байсан, согтуу байсан гэж яригдаж, бичигдэж байсан ч үүнийг нь цагдаагийнхан үгүйсгэсэн. Харин түүнтэй хамт дуучин Б.Амархүү явсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар тус хамтлагийн хөгжимчин, дуучин Д.Чулуунбатаас тодрууллаа.

-Эрдэнэт хотод болсон хэргийн талаар асуух гэсэн юм?

-Хэрэг явдлын талаар нэгэнт сонин хэвлэлээр гарчихсан болохоор одоо юу ч ярих билээ дээ. Маш тодорхой гарсан шүү дээ.

-Автын осол гарах үеэр Х.Лхагвасүрэнгийн машинд дуучин Б.Амархүү хамт явсан гэсэн мэдээлэл гараад байна л даа. Энэ үнэн үү?

-Үгүй, тийм зүйл гэж хаанаас байдаг юм. Хэвлэлийнхэн та нарт манай хамтлагийн утас байгаа шүү дээ залгаад үнэн худлааг нь асуучихаж байх хэрэгтэй. Б.Амархүү бацаан яасан гэж бид нартай хамт явах юм билээ./уурлав/ Харин бид нарыг тоглолт хийдэг өдөр Оросын хоёр хамтлаг тоглолт хийгээд түүнийг нь Б.Амархүү хөтөлсөн гэсэн. Тэгээд ч тэр тоглолт дууссаных нь дараа манай тоглолт эхэлсэн юм. Ер нь яасан гэж Б.Амархүү “Харанга” хамтлагтай явах билээ.

-Тэгээд Лхагваатай хамт хэн хэн явсан юм бэ? Та яг үнэнээр нь хэлээч?

-Манай техникийн хоёр хүүхэд хамт явсан юм.

-Талийгаачийг нутаглуулах ажил өнөөдөр гэсэн байх аа?

-Тийм ээ.

-Танай хамтлагийнхан хаана байгаа вэ? Талийгаачийг нутаглуулах ажилд оролцох уу?

-Бид нар хотод байгаа. Буяны ажилд нь оролцохгүй. Хамтлагаараа талийгаачийн ар гэрийнхэнтэй очиж уулзсан. Лхагваа маань тэнд байгаа болохоор бид нар явах хэрэггүй байх. Ийм явдал болсонд үнэхээр харамсаж байна.

Б.Чимэг

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk