Илүү ихийг манай сайтаас

Б.Батчулуун: Гэр бүл, найз нараасаа ичиж байна

Batchuluun_Niciton

Нийслэл таймс сонин

“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Учир нь “Дуучин Б.Батчулуун баян бүсгүйтэй амраглаж байгаад нөхөрт нь баригдаж хөгөө чиржээ” гэсэн утга бүхий мэдээлэл хэвлэлээр гарчээ. Энэ мэдээлэл ямар ч баримтгүй учир тэрээр нэр төрөө сэргээлгэж, шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Өдөр бүр бэлтгэлээ хийгээд л сууж байна. Мөн дараагийн цомгайн бэлтгэл ажилдаа орсон.

-Энэ хугацаанд та тайзнаасаа түр хөндийрнө гэсэн үг үү?

-Хаанаас даа. Фэнүүддээ байнга шинэ бүтээл хүргэхийн төлөө хөдөлмөрлөнө. Зарим уран бүтээлчид дуулж чадахаа болилоо гэж ярьдаг. Би энэ үгтэй огт санал нийлдэггүй. Тиймээс Бачка өөрийгөө тайзгүйгээр хэзээ ч төсөөлж чадахгүй. Надад дуулах авьяас, чадвар бий гэдэгт бүрэн итгэдэг.

-Яагаад заавал шүүхэд хандах болов оо?

-Би энэ мэдээллийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байна. Уншигчдад үнэн мэдээлэл хэрэгтэй биз дээ. “Сэрүүлэг” сонины 2009 оны 36 дугаар дугаарт “Никитон”-ы Бачка баян бүсгүйтэй амраглаж байгаад нөхөрт нь баригдаж хөгөө чирэв” гэсэн материал нийтлүүлж, миний нэр хүндийг гутаан доромжиллоо. Ямар ч баримтгүйгээр, хүний эрхэд бүдүүлгээр халдаж болохгүй. Би гомдолтой байна. Тус сонинд хандаж учраа хэлсэн. “Уучлаарай, шинэхэн сурвалжлагч маань ингээд биччихжээ. Дараагийн дугаарт залруулга гаргаж өгье” гэсэн. Үнэнийг хэлэхэд надад уучлаарай гэдэг үг хэрэггүй. Бүх зүйл баримттай байх хэрэгтэй биз дээ. Сонин зарагдаж хүмүүсийн гарт хүрсэн болохоор эгдүүцэж байгаа маань энэ. Уг мэдээллээс болж ээж, эгч, ах, найз нараасаа ичиж байна. Сайхан зүйл бичдэг зөндөө сэтгүүлч, сонин хэвлэл бий. Би гомдлоо барагдуулна. Дахиж хүнийг над шиг битгий гүжирдээсэй гэсэн үүднээс шүүхэд хандахаар боллоо.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk